Кёкүтэнхо Н.Цэвэгням дэвжээний ояката боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Кёкүтэнхо Н.Цэвэгням дэвжээний ояката боллоо

Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо.

Сүмогийн дэвжээнд хөл тавьсан Монголын анхны сүмочдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням Монголын анхны дэвжээ эзэмшсэн ояката боллоо. 

Өдгөө 42 настай экс-сэкиваки Томозүна дэвжээний багшаар ажиллах бөгөөд цаашид сүмогийн ертөнцөд ояката Томозүна нэрээр авгайлуулах болж байна.

Томозүна дэвжээг тэргүүлж байсан Томозүна ояката өнгөрсөн даваа гаригт 65 нас хүрч, тэтгэвэртээ гарч буй тул дэвжээгээ ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгнямд хүлээлгэн өгчээ. Кайки нэрээр сүмод барилдаж байсан тэрбээр цаашид Сүмогийн холбоонд ажиллах сонирхолтой гэнэ. Ингэхдээ Томозүна дэвжээндээ үлдэж, Оошима нэрээр өсвөрийн сүмочдыг хариуцах ажээ.

Кёкүтэнхо Н.Цэвэгням 1992 онд анх сүмогийн дэвжээнд зодоглосон. Макүүчи зиндаанд 99 башёд барилдаад, 2015 оны долдугаар сард зодог тайлсан юм. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж, Эзэн хааны цом хүртэж байлаа. 

Кёкүтэнхо 2005 онд Японы иргэн болж, нэрээ Оота Масарү болгон өөрчилсөн билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж