СХД-т 920 хүүхдийн багтаамжтай сургууль баригдана

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

СХД-т 920 хүүхдийн багтаамжтай сургууль баригдана

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр албан ёсоор эхэлж байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороодод баригдах шинэ сургуулийн шав тавих арга хэмжээ өнөөдөр /2017.06.14/ боллоо. Шав тавих арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Харин дээрх хороодод шинэ сургууль баригдсанаар ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 20 орчим мянган оршин суугчтай ч огт сургууль, цэцэрлэггүй аж. 

Тэгвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар боллоо. Тус хороо нь 2-5 насны 1903, 6-14 насны суурь боловсрол эзэмших 2664 хүүхэдтэй бөгөөд хамран сурах тойрог нь III хорооны 65 дугаар сургуульд харьяалагддаг аж. Харин 25 дугаар хорооны хувьд 2-5 насны 1462, 6-14 насны суурь боловсрол эзэмших 1943 хүүхэдтэй. Тус хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжих боломж бүрдэнэ. Түүнчлэн 25 дугаар хороонд баригдах сургууль кембрижийн сургалттай байхыг ч холбогдох албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох асуудлыг тусгасан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж