APICC-2017 чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

APICC-2017 чуулга уулзалт боллоо

Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарга гарааны зурхай руу гарлаа.

JCI Улаанбаатар салбар зохион байгуулж буй Ази Номхон Далайн Бүсийн нийслэл хотын салбаруудын чуулга уулзалт (APICC) 6-р сарын 7-ны өдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө. Энэхүү чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд гол зорилго нь бүс нутгийн гишүүн салбар хоорондын оролцоог бий болгож харилцааг бэхжүүлэх мөн түүнчлэн залуучууд нийгэм, нийслэл хотуудад тулгарч буй асуудлуудыг хоорондоо хэлэлцэж тухайн асуудлыг шийдвэрлэх,  Ази бүсийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой, үр өгөөжтэй санал шийдлийг гаргаж хэрэгжүүлнэ.

Энэ удаагийн чуулга уулзалтад Ази Номхон Далайн Бүсийн салбар хотуудын нийт 9 орны оролцогч салбарууд өөрсдийн хотод ямар асуудал тулгарч түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа танилцуулж мөн бусад хотуудын салбаруудтайгаа туршлага солилцож мэдлэгийн хүрээгээ тэлсэн үр өгөөжтэй уулзалт боллоо.

Энэхүү чуулга уулзалтаар нийслэл хотын гишүүн салбарууд дараах асуудлуудыг хөндөн хэлэлцсэн. Үүнд:

  • Хог хаягдлын менежмент
  • Агаарын бохирдол
  • Нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал
  • Ядуурал
  • Боловсролын асуудал
  • Ажилгүйдэл зэрэг хотуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж бусад хотуудын шийдвэрлэж буй арга зам болон хэрэгжүүлж буй хөтөлбөртэй танилцсан.

JCI Улаанбаатар салбар “Хотын Шийдэл” төслийн хүрээнд “Замын Түгжрэл” сэдвээр форум зохион байгуулж байсан ба энэ жил “Хог Хаягдлын Менежмент” сэдвээр төсөл үргэлжилж байна.

Ази Номхон Далайн Бүсийн нийслэл хотын салбаруудын чуулга уулзалтад  JCI Улаанбаатар салбар 2013 оноос оролцож эхэлсэн.

20-дахь жилдээ зохион байгуулагдаж буй  APICC –н уулзалтыг энэ жил JCI Улаанбаатар салбар зохион байгуулсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж