Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

Баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол Улс, АНУ-ын хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг сайд Ц.Мөнх-Оргил онцолж, АНУ-ын Конгресс Монгол Улсыг дэмжсэн тогтоолууд баталж ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн Питр Роскамтай уулзах үеэрээ Ардчиллын түншлэлийн хөтөлбөр, Нээлттэй дэлхий зэрэг хөтөлбөр нь УИХ-ын гишүүдэд АНУ-д айлчилж, тус орны туршлагаас суралцах, хуваалцах боломж олгож ирснийг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Мөн сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Конгрессын гишүүн Дина Тайтус, Дон Янг нартай уулзаж, АНУ-ын Конгресст Монголын бүлэг байгуулагдаж ирсэн энэхүү чухал уламжлал үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, уг бүлэг нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Түүнчлэн АНУ-тай хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, америкийн хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. АНУ-ын Конгрессын гишүүдийн зүгээс дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж