Орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа

Их Монгол Улс байгуулсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд ажиллах цагийн хуваариа гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр  БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн талаар танилцуулга хийсэн юм.

Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд барьж буй 30 айлын орон сууцны барилгын ажлын явцыг ОБЕГ-ын даргад танилцууллаа.

Албан хаагчдын орон сууцны барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 07 дугаар сард ашиглалтад оруулах юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж