168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

168 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Тус сайтад бичсэнээр Хиллари Клинтон байгалийн асар их баялагтай Монгол Улсад айлчлах болсон нь энэ бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг бэхжүүлэх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогын нэг хэсэг гэнэ.

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан тоо баримтаар, дэлхий даяар 168 сая хүүхэд ажил хийж, тэдний тал хувь нь буюу 85 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлж байна. Хүүхэд, багачуудыг ажил хөдөлмөрт дайчилдаг явдлыг нэн даруй халах ёстой хэмээн тус байгууллагын илтгэлд онцолжээ. Учир нь, хүүхдийн ажил хөдөлмөр эрхлэлт нь ихэвчлэн боолчлолтой холбогдож байдаг, мөн хүүхдийн сургуульд сурах, тоглож наадах эрх хаягддаг аж. Хүүхдүүдийг хамгийн ихээр ажиллуулдаг салбар нь хөдөө аж ахуй. Арван хүүхдийн зургаа нь буюу 98 сая хүүхэд хөдөө аж ахуйн салбарт нуруугаа авахуулсан морь мэт зүтгэж байгаа бол, үйлчилгээний салбарт 54 сая, үйлдвэрлэлийн талбарт 12 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ онд хүүхдийн хөдөлмөр нь дайн мөргөлдөөн, байгалийн гамшгийн улмаас улам хүнд бэрх, өрөвдмөөр байдалтай болжээ.

Цаг агаарын өөрчлөлт, байгалийн гэнэтийн гамшиг зэрэг нь хүүхдийн хөдөлмөрийг ашиглах явдлыг улам гааруулж байна хэмээн илтгэлд дурдсан юм. Никарагуа дахь нөхцөл байдлыг судалж үзэхэд, байгаль, хүрээлэн буй орчны нөхцөл байдал муудахын хэрээр хүүхдийн хөдөлмөрийн шинэ хэлбэр үүсч байгаа аж. Үүний нэг жишээ нь ил задгай хогийн цэг ихээр үүсч буй явдал. Хогийн цэг нэмэгдэхийн хэрээр тэнд ажиллах, тэндээс орлого олох гэсэн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Ливанд ирсэн сири дүрвэгчдийн хүү Али гэр бүлдээ туслахын тулд хогдээрээс олсон эд зүйлсийг зарж суудаг тухай Дэлхийн зөн байгууллага жишээ татан мэдээлж байна. Иордан, Ливи дахь дүрвэгсэд ажил, хөдөлмөр эрхлэх эрхгүй байдаг. Хууль бусаар аахар шаахар ажил хийдэг ч маш багацалинтай. Тиймээс хүүхдүүд нь сургуульд суухын оронд ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй болдог байна.

Хүүхдийн эрхийг хамгаалагч Plan International байгууллагаас гаргасан тооцоогоор, 10 сая хүүхэд, тэдний 67 хувь ньохид, боолчлолын нөхцөлд гэрийн үйлчилгээний ажил хийж байна. Энэ орон сууц, гэрт байдаг “нууц” ажил тулхянах боломжгүй үйл ажиллагаа юм. Латин Америк, Африкийн олон оронд хүүхдүүд гэрийн үйлчилгээнд ажиллахыг нийгэм нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр улс оронд хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж, сурах бололцоогоор хангахыг шаарддаг ч олигтой ахиц гардаггүй аж. НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийнзорилгын хүрээнд 2025 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг устгах үүрэг, амлалт авсан ч биелэх төлөв харагдахгүйбайгаа юм.

Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс