Уулын замд “суурьшигчид” хэрээс хэтэрлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Уулын замд “суурьшигчид” хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Уулын замд “суурьшигчид” хэрээс хэтэрлээ

Нийгмийн даатгалд энэ оны эхний хагас жилд 575.7 мянган хүн шимтгэл төлөгчөөр бүртгүүлснээс 382.1 мянга буюу 65.2 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 203.7 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа ажээ.

Их хотын завгүй иргэд зун цаг ирэхтэй зэрэгцэн гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт аялал зугаалганд явах нь их. Тэр бүү хэл зарим нэг нь холын замд гарч ядрахгүй гэх шалтгаанаар хотоос холгүйхэн голын зах бараадаж, сууцгаах болжээ. Яах вэ, агаар салхинд гарч болно. Тэртээ тэргүй өвөлжин бохир агаараар амьсгалдагаас хойш зуны гурван сардаа ч болтугай цэвэр агаар амьсгалж суухад буруудах зүйл үгүй.

Гэхдээ зөв газраа суувал яасан юм бэ. Сүүлийн хэдэн жил Баянзүрхийн товчооны гүүрэн доогуур урсах Туул голыг бараадан агаар, салхинд гарах иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн. Түүний ул мөр нь ч тодоос тод үлдсэн гэхэд болно. Туул гол илт татарч, ойр орчим нь хогонд даруулж буй. Жил бүр гадаадын болон дотоодын сайн дурын идэвхтнүүд Туул голыг аврах зорилгоор ойр орчмынх нь хогийг цэвэрлээд ч дийлдэхгүй байгаа нь бидний нүдэнд илхэн. Ус нь татарч, эрэг орчим нь хогонд дарагдсан болохоор ч тэр үү улс амьтан тийшээ чиглэх нь багасав.

Харин энэхүү урт гэгч цуваа Богд уулын замыг чиглэсэн бололтой. Тодруулбал, Нисэх-Яармагаас Богд уулын араар хөвөөлөн Баянзүрхийн товчоо хүртэл үргэлжилдэг 17.1 км авто замын хажуугаар урсах Туул голын хөндийг бараадан “суурьшицгааж” байна. Их цувааг дагасан майхан сав, машин тэрэг ч олон. Түүнээс гадна хүн ихтэй газар байрших гэсэн “шорлог”, “хорхог”, “ундаа” зэрэг жижиглэн бүтээгдэхүүн зардаг иргэд ч салахаа болилоо.

Мэдээж хүн их цугларсан газрын ойр орчим бохирдох нь тодорхой. Түүнээс гадна зориулалтын бус газар хэт олноороо очиж байрласнаас болж осол, аваар ч дийлдэхээ больсон байх юм. Уг нь Богд уулын арын замыг хотын төвийн түгжрэлийг 30-аас багагүй хувиар бууруулах, иргэдийн цаг, мөнгийг ихээхэн хэмнэх, аялал жуулчлалын улиралд зочид гийчдийг түгжрэлгүй зорчуулах зорилготойгоор тавьсан юм билээ.

Дээрээс нь уулын зам учраас огцом эргэлт ихтэй. Мөн анхнаасаа зам дагуу үйлчилгээний газар төлөвлөөгүй болохоор нарийнхан замтай. Туул голд амрахаар ирсэн иргэдэд зориулсан машины зогсоол ч байхгүй. Замдаа шорлог, ундаа авах гэсэн иргэд замын хажуу руу машинаа оруулж тавьснаас болж зам тээврийн осол гарах нэг шалтгаан болжээ. Арга ч үгүй биз. Давчуухан зайнд хүмүүс амарч, худалдаа үйлчилгээ явагдаж байна шүү дээ. Аялал, зугаалганд явж болно, гэхдээ өөрсдийгөө эрсдэлд оруулах шаардлага байна уу.

Заавал амь насаа эрсдэлд оруулан зориулалтын бус газар очих ч хэрэг алга, Монголд амрах газар мундсан биш. Нөгөөтэйгүүр хууль, хяналтын байгууллагынхан ч тэнд алга. Хэтрүүлэгтэй ярьсан хүнд өглөөгүүр тав алхаад л машин зогсоож харагддаг замын цагдаа нарын бараа ч алга байна билээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр уулын замд чимээгүйхэн “суурьшигчид” хэрээс хэтэрлээ, хууль хяналтынхан минь. Осол, аваарь гарахаар нь л дуудлагын дагуу очдог улиг болсон зуршлаас салж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал дээрсэн.

Тэртээ тэргүй түгжрэл ихтэй хотын төвд чинь түгжрэлийг улам түгждэг олон цагдаагийн хэрэг ч алга. Заримыг нь ч болтугай Богд уулын арын замд ажиллуулаач. Тэгэхгүй бол тэр хавиар урсан өнгөрөх Туул голын сав газар Баянзүрхийн товчооны түүхийг давтах нь. Түүнээс гадна өдөр бүр нийслэлийн Замын цагдаагийн албанд ирэх осол, аваарийн дуудлагын тоог улам л нэмэгдүүлэх нь байна шүү. Ер нь аливаа зүйлийг зориулалтынх нь дагуу л ашиглавал сайнсан.

Эх сурвалж: mminfo.mn

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-14 202.131.230.221

Яахав дээ гэрийнх нь гадаа хүн шаваад байхаар нь уур нь хүрээд нийтлэл бичүүлж иргэдийг турхирч байгаа юм шиг санагдлаа Ер нь бол [Хориотой Үг] хаяж байна лээ Гэхдээ өмнөхтэй харьцуулшгүй сайжирсаан Бас тэрүүгээр агаарт гарч буй хүмүүс биш худаг ухсан айлуудаас л болж ус нь ширгээ байлүй дээ Мань тэрүүгээр явахдаа яаж ус ширгээхэв дээ Ямар хувилгаан биш

zochin 2017-06-14 216.123.206.82

Suuliin jiluuded geed bh zuil bhgui ugaasaa hotiin irged ter haviar chin agaart gardag Minii medehiin suuliin 10 n jil lav garch baigaa Urd ni irged shahtsaldaj chiheldehgui agaarlaad salhilaad bolood baidag baisan Getel goliin ereg daguu gazruudiig tom tomoor ni hashij awchihaad hashan gazartaa barih gej bui baishindaa zoriulj ulsaar zam bariulaad humuusiig ochih gazargui bolgoson bus uu Ene ariun yawdal uu Us gorhi chin end agaarlasan humuusees bolood shirgedeg yumuu hun itgeheer bodit barimttai zuil bichih heregtei shuu dee

зочин 2017-06-14 66.181.160.21

Угаасаа л МАН гарууд засаг авахлээр энд тэндэхийн зөвшөөрөлгүй барилгууд амь ороод ирдэг шдээ

ЗОЧИН 2017-06-14

УУЛЫН ЗАМААС чинь гадна Богд уулын амуудаар газрын зөвшөөрөл өгөхөө болиоч гэж Энэ Оюунхорол сайддаа нэг хэлээд өгөөч