Кендалл Женнер: Би азтай, надад зөвлөдөг 12 хүн бий | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Кендалл Женнер: Би азтай, надад зөвлөдөг 12 хүн бий

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Кендалл Женнер: Би азтай, надад зөвлөдөг 12 хүн бий

Баяр наадмын өмнөх ажил төрөл багатай энэ өдөр Төрийн ордонд нүүдэл суудал үргэлжилж байна.

Загварын ертөнцөд од болон гялалзаж буй реалити шоуны од Кендалл Женнерын ярилцлагыг энэ удаагийн “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна. Тэрбээр 11 наснаасаа хойш олны нүдэн дээр буюу “Кардашианыхан” гэх реалити шоуны туршид өсч хүмүүжсэн байдаг. Мөн 14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд эдүгээ хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн тэргүүн эгнээнд бичигддэг юм.

-Кендалл сэргэлэн бүсгүй шиг харагддаг. Маш олон ажлыг зэрэг амжуулах юм. Энэ их эрч хүч хаанаас гараад байна аа?

-Би найз нөхдийнхөө хүрээлэл дунд байх дуртай. Тэд л намайг ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж боддог. Алхам тутамдаа адал явдалтай учирч байдаг учраас чөлөөт цаг гармагц өөрийгөө амраахыг хичээнэ. Аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах нь чухал учраас тэр. Бас хөгжилтэй үйл ажиллагаа, адал явдалд хэчнээн завгүй байсан ч, цаг гаргадаг. Учир нь би тэдгээрээс эрч хүч авдаг юм. Хамгийн чухал нь эрүүл мэнд, галбир учраас аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах хамгийн чухал. Товчхондоо, аливаа зүйлийг би өөрийнхөө төлөө хийдэг юм.

-Аль нэг томоохон загварын шоунд оролцохын өмнө сандардаг уу?

-Ямар нэг зүйл хийх ёстой байтал цаг давчуу байх үед их сандардаг. Өнөөдөр гэхэд Каннд тайзан дээр гарахаас таван минутын өмнө сандарсан. Заримдаа хэт сандарснаас болоод бие хөшчихсөн мэт мэдрэмж төрөх нь бий. Та нарт ч гэсэн ийм мэдрэмж төрдөг байх. Ийм үед юу ч хийхгүй байх нь дээр байдаг юм. Сайхан даашинз, элдэв загварын хувцас өмсөх надад хөгжилтэй санагддаг. Зураг авалтад зориулж миний үсийг янзалж, нүүрийг тод будна. Би чинь тайзны ард “За, миний үсийг ингээд янзлаад өгөөч”, “Миний нүүрийг будаарай” гээд л байж байдаг юм.

-Амьдрал танд утгагүй мэт санагдах үед хэн нэгний өгсөн хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-Би их азтай. Надад зөвлөгөө өгөх 12 хүн байдаг. Миний эгч нар, ээж, бас эмээ гээд.

-Каннын кинонуудаас хэзээ ч үзсэн уйддаггүй киногоо нэрлээч гэвэл?

-Миний хамгийн дуртай кино бол “Moulin Rouge”. Би энэ киноны аль ч эшлэлийг нь цээжээр уншиж чадна.

-Өөрөө ер нь жүжигчин болохыг хүсдэг үү?

-Одоогийн амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ жүжигчин болохгүй гэж хэлж чадахгүй. Надад нас байна. Цаашид урт удаан замыг туулах учир юу ч хийж болно.

-Аль нэг ТВ шоуны тухай кино хийе гэж бодвол чи алийг нь сонгох вэ?

-“Empire”. Гэхдээ намайг сонгох эсэхийг мэдэхгүй.

-Та дуулдаг уу?

-Үгүй ээ. Би хөгжмийн чиглэлийн кинонд тоглоно гэж бодохгүй байна. “ Empire” шоунд маш их дуртай. Яагаад ч юм зүгээр л сайхан санагддаг юм.

-Кайли сүүлийн үед шивээс хийлгэх дуртай болсон гэсэн. Бас таныг ямар нэг шивээс хийлгэхийг ятгах болсон гэсэн үү?

-Би хоёр шивээстэй. Гэхдээ Кайлигийнхаас өөр. Минийх цагаан. Мэдээж Кайли надаас илүү олон шивээстэй.

-Магнумын зайрмагийг сурталчилж байсан. Магадгүй энэ таны амьдралд байдаг л зүйл байх. Гэхдээ хэвийн жингээ хэрхэн барьдаг вэ?

-Ажиллаж байхдаа би бусдын л адил хооллодог. Би төгс хооллодог гэж хэлэхийг хүсэхгүй байна. Зарим үед дэглэм барихыг хичээдэг. Харин зарим үед Кендалл таван таваг паста, гурван ширхэг зайрмаг идчихдэг л юм даа. Маш цөөн удаа.

-Өөрөө нүүрээ будах үедээ ихэвчлэн яадаг вэ?

-Нүдээ хэт тод өнгөөр будах дургүй. Харин байгалиас өөрт өгөгдсөн гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсдэг. Одоо надад байгаа бүх зүйлсдээ би хайртай. Их биш ч, намайг сайхан харагдуулдаг ямар нэгэн зүйл байсаар л байгаа.

-Малиа Обама коллежид явахын өмнө цагийн ажил хийхээр шийдсэнээ зарлаж байсан. Нэр алдартай гэр бүлийнхний хувьд та юу хийх төлөвлөгөөтэй байна даа?

-Би магадгүй Нью-Йорк руу нүүж, тэндээ шинэхэн амьдралын хэв маягтай болох байх.

-Өөрийн чинь инстаграмм дахь зураг 2016 оны хамгийн их лайктай зургаар тодорсон. Энэ талаар юу хэлэх вэ?

-Миний зураг олон хүнд таалагдсан нь үнэхээр гайхалтай. Тэр зургийг тийм олон лайк авна гэж төсөөлөөгүй. Нэг удаа зүгээр л шалан дээр хэвтэж байхдаа л санамсаргүй тэр зургийг авсан юм. Бараг нэг жилийн өмнө Монакод байхдаа. Сайхан, гайхалтай л гэж бодож байна. Гэхдээ үүнээс болж, миний амьдралд өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Эх сурвалж: mminfo.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс