Өнөөдөр Дональд Трампын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дональд Трампын төрсөн өдөр

Алдарт жүжигчин Анжелина Жоли өөрийн цөөн тооны үнэт эдлэлийн цуглуулгаа Франц болон Монакод худалдахаар болжээ.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр 71 нас хүрч байна. Тэрбээр БНН-аас нэр дэвшин Ардчилсан намын Хиллари Клинтонтой өрсөлдөж ялалт байгуулсан. 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн.

АНУ-ын түүхэн дэх хамгийн их шуугиан дагуулж байгаа Ерөнхийлөгч Дональ Трампын амьдралыг гэрэл зургаар өгүүлье.

Дөрвөн настай Дональд Трамп.

 

Гэр бүлийн зураг, Дональд Трамп зүүн гар талд.

 

Дональд Трампын гэр бүл амьдарч байсан байшингийн өнөөгийн төрх.

 

Нью Йоркийн Цэргийн академийн төгсөх ангид. 1964 он.

 

Цэргийн академийн төгсөх ангийн зураг. 1964 он.

 

Пенсильванийн Их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн оюутнуудын нэрс дунд Дональд Трампын нэр бий. 1968 оны тавдугаар сарын 20.

 

Дональд аав Фредийн хамт Трамп цогцолборт. Трамп цогцолбор нь Фредийн сүүлийн төсөл байсан юм. 1973 он.

 

Дональд Трамп ууган хүүгээ тэвэрч байна. 1978 он.

 

Ивана, Дональд нар Манхеттений байрныхаа зочны өрөөнд. 1979 оны гуравдугаар сарын 12.

 

Трамп тауэрийн загварын дэргэд. 1980 он.

 

Машин дотроо ч бизнес төлөвлөгөөгөө ярьсаар. 1985 оны арваннэгдүгээр сарын 18.

 

Трампын гэр бүл. 1986 он.

 

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцогчдын хамтаар. 1988 оны есдүгээр сар.

 

Нью Жерси мужийн Атлантик сити хотноо “Маж Махал” казиногоо нээж байгаа нь. 1990 оны дөрөвдүгээр сарын 5.

 

Дональд Марлатай гэрлэх ёслолоо хийсний дараа гэрэл зурагчдын өмнө. Гэрлэх ёслол Нью Йоркийн Plaza зочид буудалд болов. 1992оны арванхоёрдугаар сарын 20.

 

Компанийнхнн хувьцааг биржээр борлуулж эхэлсэний дараа Нью Йоркийн Хөрөнгийн биржийн өмнө. 1995 оны зургадугаар сарын 7.

 

Марла, Дональд нар охин Тиффанигийн хамт. Флоридагийн Palm наранд шарлагын газар. 1996 он.

 

Трамп тауэрын хананд өлгөсөн Трампын санаачилсан “The Apprentice” шоуны рекламны зурагт хуудас. 2004 он.

 

Флоридагийн Palm гаранд шарлагын газар дахь Трампын эзэмшлийн Mar-a-Lago. 2006 он.

 

Гурав дахь эхнэр Мелани болон хүү Барроны хамт. Нью Йорк. 2010 оны дөрөвдүгээр сарын 14.

 

Үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн шоу-цэнгээнт нэвтрүүлгийн од Дональд Трамп БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа Нью Йоркийн Тавдугаар авенью дэх Трамп тауэрт болсон хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа. 2015 оны зургадугаар сарын 16.

 

Дональдын гэр бүл 2016 оны долдугаар сарын 21-нд Квелелэндэд болсон БНН-ын Их хурлын үеэр.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр. 2016 оны аравдугаар сарын 31.

Эх сурвалж: TIME

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж