“Радио конкурс”-т оролцож, багш болох мөрөөдлөө биелүүлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Радио конкурс”-т оролцож, багш болох мөрөөдлөө биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

“Радио конкурс”-т оролцож, багш болох мөрөөдлөө биелүүлэв

УИХ-д шинээр сонгогдож гишүүний тангаргаа өргөсөн АН-ын 31 гишүүн энэ сарын 13 буюу баяр наадмын сүүлийн өдөр Төрийн ордонд цугларахаар болсон байна.

Монгол Улсын Багшийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио хамтран өнгөрөгч хоёрдугаар сард “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг төгсөх ангийн сурагчдын дунд зарласан билээ. Тэгвэл энэхүү уралдаан өндөрлөж, ялагчаар Хэнтийн аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Минжинсор тэргүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Нямдулам удаах байранд орсон байна. Эдгээр сурагчид МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцахаас гадна төлбөрийн эхний нэг жилийн 100, 50 хувийн хөнгөлөлтийг эдлэх аж. Мөн уралдаанд амжилттай оролцсон 15 сурагчийг МУБИС-д элсэх эрх олгох батламжийг гардуулжээ. 

Энэхүү уралдаан орон даяар зарлагдаж, ахлах ангиа төгсч байгаа болон багш болох хүсэл, эрмэлзэлтэй, авьяас сонирхолтой 120 хүүхэд оролцжээ. Тэдний 90 гаруй нь ахлах ангийн сурагчид байсан байна. Анх удаа зарлагдсан “Радио конкурс” уралдааны ялагчдын шагналыг өнгөрөгч даваа гаригт /2017.06.12/ гардуулан өгчээ. 

“Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн хүрээнд МУБИС-ийн эрдэмтэн багш нарын баг ажиллаж, нэвтрүүлэг тус бүрийн асуулт даалгаврыг боловсруулан оноо үнэлгээг дүгнэснээс гадна МУБИС-иас төрсөн Монгол Улсын Гавьяат багш Цэрэнханд, Батсуурь нар нэвтрүүлэгт оролцогч хүүхдүүдэд багш болохын давуу талыг онцолж зөвлөгөө зөвлөмж өгчээ. Мөн МУБИС-д суралцаж байгаа шилдэг оюутнуудын төлөөлөл нэвтрүүлгийн зочноор уригдаж, тухайн сургуульд амжилттай суралцсанаар ямар боломж нээгдэх, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болох талаар мэдээлэл хүргэж байсан байна. Анх удаа болсон “Радио конкурс” нэвтрүүлэгт төгсөгч ангийн сурагчид идэвхтэй хамрагдсанд зохион байгуулагчид онцолж байв. 

“Радио конкурс” нэвтрүүлгийн шилдэг оролцогчид

  1. Амгаланбаатарын Минжинсор / Хэнтий Биндэр/
  2. Нямдулам / Архангай Батцэнгэл/

Дараах 15 сурагч МУБИС-д элсэх эрх олгох батламжийг гарджээ. 

  1. Ренчинсэнгийн Энх-Амгалан / Өвөрхангай 4-р сургууль/
  2. Ундрам / УБ 28-р сургууль/
  3. Баярцэнгэлийн Сарнай / Дорнод/
  4. Батбаярын Золжаргал / БЗД 87-р сургууль/
  5. Марал-Эрдэнэ / УБ 28-р сургууль/
  6. Баярмагнайн Эрдэнэтуул /Завхан Тэлмэн сум/
  7. Хүдэрчулууны Анужин / Хэнтий Биндэр/
  8. Өлзийдаваа / Говь-Алтай Бигэр сум/
  9. Хонгорзул / Дорноговь Сайншанд/
  10. Энхзаяа / Өвөрхангай 1 сургууль/
  11. Одхүү / УБ БЗД 88-р сургууль/
  12. Батцэцэг / Говь-Алтай 1-р сургууль/
  13. Энхрийлэн / Хэнтий/ 
  14. Хоролгарав / Хэнтий Тэмүүжин цогцолбор/ 
  15. Б.Минжинсор / Хэнтий Биндэр/ тус тус шалгарсан байна. 

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс