Чөлөөт бөхийн төрлийн Монголын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг ирэх наймдугаар сард болох 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дотоод сорилд оролцоогүйд гайхсан хүн цөөнгүй. 19-хөн насандаа Дэлхийн аваргад түрүүлж, бөхийн ертөнцөд танигдсан тэрбээр сүүлийн үед тэмцээн өнжиж, сорилд оролцоогүйн учир бие давхар болсонтой холбоотой ажээ.
Б.УРИН