Ким Кардашиан гоо сайхны брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан гоо сайхны брэндтэй болно

АН-д арай ахиу суудал өгсөн нь ажлаа хурдан хий, албан тушаал булаалдаж битгий цаг нөхцөө гэсэн үг. Гэтэл юу вэ.

Кардашиан-Женнерийн гэр бүлийн үзэсгэлэнт хатагтай нар бизнесийн салбарт ч амжилттай яваа. Кайли Женнерийн бүтээн босгосон гоо сайхны бүтээгдэхүүний эзэнт гүрэн ашиг орлого дагуулж, Кайли Женнер 19 настайдаа Forbes-ын энтертайнмент салбарын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтад бичигдсэн юм.

Тэгвэл, эх нэгт дүүгийнхээ араас том эгч Ким Кардашиан энэ сарын сүүлээр KKW Beauty нэрээр гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Ким энэ тухайгаа Инстаграм сүлжээгээр анх зарласан байна. Цоо шинэ цуглуулга зургадугаар сарын 21-нд худалдаанд гарах аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж