Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

Таблетын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ сойгоод буй Amazon компани ухаалаг гар утас хийхээр бэлтгэж буй тухай Bloomberg мэдээлжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 2017 оны 06 дугаар сарын 13-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.

Бригадын генерал Т.Бадрал өнгөрсөн жил мөн баруун болон төв, зүүн аймгуудад ажиллаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсон, ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг газар шийдвэрлэн ажилласныг албан хаагчид талархан хүлээн авч байсан.

Энэ удаа ч мөн адил Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах болон эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим анги салбаруудад өгсөн үүрэг чиглэлийн биелэлттэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсох юм.

Мөн орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги, алба хаагчдын орон сууцны барилга байгууламжийн гүйцэтгэл, явцтай танилцах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж