ТАНИЛЦ: ЭЕШ авах нийслэлийн байршлууд

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: ЭЕШ авах нийслэлийн байршлууд

Монголын улстөрд Ерэн нэгэн жилийн зузаан түүхэнд гарын арван хуруунд багтах Ерөнхий нарийн бичиг энэ намыг удирджээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна. Энэ жил 40388 элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийслэлд 22889 элсэгч бүртгүүлжээ.

Шалгуулагч бүрийн өгөх Монгол хэлбичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагаас эхлэх бөгөөд маргаашаас эхлэн сонгосон хичээлүүдийг шалгалтуудыг өгөх юм.

Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ баталгаажсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг бүрдүүлсэн байна. Мөн 16 нас хүрээгүй шалгуулагчид төрсний гэрчилгээ болон сүүлийн 3 сарын дотор авхуулсан чээж зурагтай сургуулийн захирлын тодорхойлолтыг авч ирэх шаардлагатай.

Нийт шалгуулагчид шалгалт авах байранд хуваарийн дагуух шалгалтын цагаас нэг цагийн өмнө хүрэлцэн ирсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Нийслэл дэх ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарьтай танилцана уу.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж