Ухуулах хуудас хуулсан америк оюутныг БНАСАУ суллажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ухуулах хуудас хуулсан америк оюутныг БНАСАУ суллажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Ухуулах хуудас хуулсан америк оюутныг БНАСАУ суллажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль өнөөдөр хүртээлээ.

Өнгөрсөн онд Хойд Солонгост баривчлагдан шүүхээс ял авсан АНУ-ын харъяат оюутан залууг сулласан байна. Отто Фридерика Уормбир нь 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост аялах үеэрээ ханан дээр наасан ухуулгын хуудсыг хуулж хулгайлах гэснийхээ 15 жилийн ял авсан юм.

“Ерөнхийлөгч Трампын заавраар Төрийн Департамент Отто Уормбирыг чөлөөлөхөөр яриа хэлцээ өрнүүлсэний дүнд тур суллагдлаа. Отто Уормбир одоо нутаг руугаа ирж яваа, удахгүй гэрийнхэнтэйгээ уулзана” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэвлэлд мэдээллээ.

Отто Уормбирээс гадна АНУ-ын харъяат дахиад гурван иргэн одоо Хойд Солонгост баривчлагдаад байгаа бөгөөд тэднийг мөн суллуулах талаарх яриа хийгдэж байгаа Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна.

Уормбирийн эцэг эх Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа хүү нь комийн байдалд байгаа гэжээ. Өнгөрсөн жил болсон шүүх хурлын дараахан түүний биеийн байдал муудаж, ботулизм гэсэн онош тавигджээ. Хойд Солонгосын албаны хүний мэдээллээр Уормбир нойрсуулах эм уусан учраас комд орсон гэжээ.

Виржинийн их сургуулийн оюутан 22 настай Отто Уормбир 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост саатуулагдсан. Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж түүнд 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.

Энэ оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа хүлээн зөвшөөрч энэ үйлдэл нь Хойд Солонгосын ард түмэнд хохирол учруулах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн. Мөн ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирбал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж энэ мэдээллийнхээ үеэр Уормбир бас хэлжээ. 

Иймэрхүү хэвлэлийн бага хурлыг Хойд Солонгос тогтмол хийж, саатуулагдсан гадаадын иргэд тус улсын эсрэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үнэн сэтгэлээсээ эсэхэд нь олон хүн эргэлздэг.

Отто Уормбирийн эцэг, эх хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

 Отто Уормбирийн хулгайлахыг завдсан гэх ухуулга хуудсанд “Ким Чен Уны эх оронч үзлийг хүн бүр биедээ шингээцгээе” гэсэн утгатай суртал ухуулга бичсэн байжээ.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-14 202.70.38.86

Bolj Dee Minii huugees yalgaa ni yun

onom 2017-06-14 116.68.148.98

та нар өөрсөд дээрээ тусгаж ойлго Хананд байсан ухуулах хуудас хуулж авсаны төлөө 15 жил харь оронд хөдөлмөрийн колони-д бна гээд төсөөл тэгж чадвал л бага зэрэг ойлгох болов уу Энэ бол зүгээр улс төр улс төрийн золиос Хойд солонгос АНУ-тай хийх хэлэлцээнд давуу тал олж авахын тулд солиотой эрүүл хүний толгойд орохгүй арга сэдэн хүний эрх зөрчиж байхад [Хориотой Үг] [Хориотой Үг] юм яриад бгаа улсыг юу ч хэлэхэв Эрх чөлөөт орондоо харийн хүмүүст дээрэлхүүлчээд тэрийгээ адилтгаад солиороод гадныханд ингэж хандах ёстой гэж байгаа нь даанч өрөвдөлтэй хөөрхийлөлтэй арчаагүй дүр зураг харагдаж бна шүү

Зочин 2017-06-14 77.172.23.29

tiim uildeldee tiim yal avahaa medseer baij tiim zuil hiideg ni ooriih ni buruu sh dee Arslantai torond arslan baigaag medseer baij yavaad orchihoj baigaa hunees yalgaagui ya atr ulsad juulchilj baigaagaa mederch medej baih heregtei biz dee

хариу 2017-06-14 112.72.8.122

Хойд Солонгос сайн ажилладаг Янз бүрийн америк нөхдүүдийг [Хориотой Үг] хийх хэрэгтэй \nМанайхан америкийг өмөөрч бичих хэрэггүй дээ Глобалчлах сэтгэл буруу шүү \n

Tiim shuu de. 2017-06-14 174.204.9.123

Harin teh

202.179.18.194 2017-06-14 182.160.35.190

БИЧЭЭЧ 2017-06-14

ГАРЧИГАА ЗӨВ ӨГӨӨЧ БИЧЭЭЧЭЭ УХУУЛГА ХУУДАС ТАРААСАН ЭСВЭЛ УХУУЛГА ХИЙСЭН ГЭЭД ЧИНИЙ ГАРЧИГААР НААД ХҮН ЧИНЬ УХУУЛГА ХУУДСЫГ БУЮУ АМЬГҮЙ ЦААСЫГ УХУУЛСАН БОЛЖ ТААРЧ БАЙНА \n

Зочин 2017-06-14 27.123.214.120

Teneg yum Chi ooroo

бичээчид 2017-06-14

Уучлаарай Хуулсаны урд У үсэг нэмээд уншиж\n

Зочин 2017-06-14 202.179.18.194

Жил хагас хөдөлмөрийн лагерьт ажиллаж жаахан амьдрал үзэж төлөвшсөн байлгүй Тэнд хар эрт босож хувцас хунараа гараараа угааж ороо цэвэрхэн засаж гимнастик хийж өдөржин сунаж унатлаа ажиллаж ирээд усанд ороод орон дээрээ гараад тас үсэрдэг байж таарна Анх Хойд Солонгост ирэхдээ хүмүүжил эрээ цээргүй пив ууж далдганасан адал явдал хайсан жаргал нь ихдэж амьдралаас тасарсан бацаан байсан биз Агаарт хөвөн амьдарч байсан одоо хөрсөн дээр буугаад юм ойлгосон байх гэж найдаж байна

Yaag unen! 2017-06-14 174.204.9.123

amerikuudiin amidraliin uzeh uzel ni denduu doroi tiim bolohooroo busad ornii soel tuluvshiltei tegj harizah geed baidag bhgui yu Terniig ni Kim ah saihan darj ugch manai geriinhnii surgan humuujuuldeg uhaanaar maxand ni medruulj oilguulj ugsun ni busdad ni sain jushee bolj ugch baigaag ni l olj xapax zavshaan tohioson ni yamai