Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөө

Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөө

БНСУ-ын Сөүл хотын Орон сууцны корпораци нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын SH корпорациас 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм. Энэ хугацаанд Нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ суурьшлын бүсүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд, зарим иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.

Чой Чил Мүн: 7-8 сард судалгааны ажлын дүгнэлт гарна

/SH корпорацийн Газар дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Чой Чил Мүн/

-Юуны өмнө Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд манай улсад ирж судалгааны ажил хийж байгаа та бүгдэд маш их баярлалаа?

-Баярлалаа. Бид ч мөн нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах болсондоо баяртай байгаа.

-Судалгааны ажлын гол зорилго юу байв?

-Энэ удаагийн бидний ирсэн ажлын гол зорилго нь бол цаашдаа Сөүлийн орон сууцны корпораци болон НОСК хамтарч хийж буй төсөл ямар хэмжээнд хэрэгжих талаар судалгааны ажлыг хийх зорилготой ирсэн.

-Тэгэхээр манай улсад 5 өдрийн турш судалгааны ажлыг хийсэн байгаа. Мэдээж богино хугацаа шаардлагатай мэдээллүүдээ авч чадсан уу?

-Ерөнхийдөө нөхцөл байдлын судалгаагаа төслийн зорилтот бүлэг нь ямар хүмүүс байх энэ төслийн үр дүн болоод ашиг тусыг ямар хүмүүс мэдрэх вэ гэдэг талаас нь илүү түлхүү хийлээ. Энэ удаа бид хотоос шинэ суурьшлын бүс гэж төлөвлөөд хэрэгжүүлж байгаа бүсүүд дээр очиж үзсэн байгаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бүсүүдтэй танилцлаа. Гуравдугаарт АDB-гээс хэрэгжүүлж буй Баян-хошуу, Сэлбэ дэд төвүүдийг очиж үзлээ. Түүнээс гадна нийслэлийн харьяа байгууллагуудтай очиж уулзсан байгаа. Мөн энэ бүс нутагт амьдарч байгаа иргэдтэй уулзаж ярилцлага хийсэн байгаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзсан байгаа. Холбогдох материалуудыг Нийслэлийн орон сууцны корпорациас авсан. Цаашид ч мөн шаардлагатай баримт материалуудыг солилцохоор тохиролцсон. Энэ бүх судалгааны материал дээрээ суурилан ирэх 7-8 сард судалгааны ажлын дүгнэлт гарах болно.

-Манай улсын хувь гэр хорооллын төлөвлөлтөөс үүдэн дахин төлөвлөлтийн ажлыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байгаа.Та бүгдийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудтай танилцсан энэ талаар юу гэж хэлэх вэ? 

-Дахин төлөвлөлтийн байршлуудын бүсэд амьдарч байгаа иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд хурдан ороосой, хурдан барилга бариасай гэсэн итгэл найдвар маш их байна. Ерөнхийдөө тэдгээр бүсүүд нь дэд бүтцэд хамрагдаагүй байсан. Иргэдийн хувьд эргээд газрынхаа орон нөхөн олговор болгон байр авах эсвэл бэлэн мөнгө авах зэргээр иргэдийн сонирхол өөр өөр байсан. Мөн төсөл хэрэгжүүлэх нэгж талбар маань өөрөө маш том хэмжээтэй байсан учраас төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд төсөл хэрэгжүүлэх санхүүжилт зэргээ бий болгож чадаагүй улмаас энэхүү төсөл зогсох удаашрах зэрэг шинжүүд ажиглагдаж байсан. Мөн бидний мэдэж авсан зүйлсийн нэг нь энэ төсөл хэрэгжүүлэх нэгж талбараа бүхэлд нь биш хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэх боломжтой юм байна. Энэхүү бодит шалтгаануудыг загвар төсөл боловсруулахдаа ашиглавал их ач холбогдолтой баримтууд юм.

Банг Сонг Хүүн: Бидний хувьд атаархал төрөхөөр зүйл байна

/SH корпорацийн Олон нийтийн бизнес хөгжлийн агентлагын мэргэжилтэн Банг Сонг Хүүн/

-Сөүл хотын орон сууцны корпораци нь 28 жилийн түүхтэй маш өргөн туршлагатай байгууллага. Өөрийн орны туршлагаасаа хуваалцаач? Тухайлбал загвар төсөл боловсруулах суурь судалгааны ажлыг хэрхэн явуулдаг вэ?

-Солонгос, Монгол 2 улсын хувьд соёлын болон хөгжлийн маш олон ялгаа байгаа учраас Монголын хууль эрхзүйн орчноос эхлэн, соёл, эдийн засаг, аж ахуй, ахуйн амьдрал гээд бүхий л суурь мэдээллүүдийг макро болон микро түвшинд нь судалж байна төсөл хэрэгжүүлэх юм бол их амжилттай болно. Гэвч Монгол улсад удахгүй сонгууль болох гэж байгаа тул бидэнд 5 хоногийн хугацаанд л ажиллах боломжтой байлаа.

-НОСК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох шинэ суурьшлын 4 байршилтай очиж танилцсан байгаа эдгээр байршлуудын талаар та ярихгүй юу. Ер нь шинэ суурьшлын бүсийг бий болгох нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ удаа бид гэр хорооллын дахин төлөвлөлт болон, шинэ суурьшлын бүсүүдийн харьяалагдах бүхий л байршлуудтай очиж танилцахыг хичээсэн. Мөн холбогдох байгууллагууд болон ADB, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хүртэл уулзаж үзсэн. Хотын шинэ суурьшлын бүсийн хөтөлбөрт орсон Яармаг, Морин-гийн даваа, Био-сонгино, Авто худалдааны төв гэсэн 4 байршил дээр бид очиж үзсэн. Шинэ суурьшлын бүсийг ингэж олон байршилд бий болгохоор төлөвлөсөн байна гэдэг бол бидний хувьд их атаархал төрөхөөр зүйл байна. Хэдийгээр атаархал төрж байгаа хэдий ч энэ маш том газар учраас энэ газар дээр иргэдийн хэрэгцээ болон нийлүүлэлтийн нарийвчилсан судалгаануудыг хийхгүйгээр төлөвлөлт хийвэл тэр буруу төлөвлөлт болно. Юу хэлэх гэсэн бэ? Гэвэл дэлхий даяар өсөлт их буурсан байна. Мөн эдийн засаг болон нийгмийн ул суурьтай, үндэслэлтэй судалгааг хийж, макро эдийн засгийн зөв үзүүлэлтүүдийг нь авч судалгаандаа тусгаж байж тэр бүс нутагт төлөвлөлт хийх нь зөв юм.

-Тэгэлгүй яахав! Тэгэхээр эдгээр шинэ суурьшлын бүсүүдээс хөгжүүлэлт хийхэд хамгийн боломжтой нь аль байршил гэж та үзэж байна вэ?

-Энэ 4 байршлаас арай илүү бололцоотой гэж үзсэн нь Яармаг орчим гэж үзэж байгаа учир нь ойрхон спорт цогцолбор байршиж байна. Мөн ойрхон орон сууцны хорооллууд баригдсан байна. Тиймээс бид төсөл хэрэгжүүлэхээр болбол энэ бүсэд дахин дэлгэрэнгүй судалгаа хийх сонирхол байна.

-Та бүгдийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа болоод дахин төлөвлөлтийн байршлууд болоод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй нэгж талбаруудтай танилцсан байгаа. Танд ямар санагдав?

-Хэдий богино хугацаа байсан ч гэсэн бид аль болох бүхий л байршлуудтай танилцахыг хичээсэн. Энэ дундаас Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын бүс нутгийг онцолмоор байна. Энэ бүсийн хувьд бол хотын төвөөс маш ойрхон байршилтай байна. Гэвч нөгөө талаас блок блокоороо хэсэгчлээд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэгчид ороод барилгын ажил явагдаж байгаа нь ч байна. Бүр зогсчихсон хэсэг ч байна. Яг нөхцөл байдал дээр харвал иргэд нь газар чөлөөлөхгүй байгаа тохиолдлууд ч байна. Тэгэхээр энэ хэсэг төлөвлөлт нь хэтэрхий замбараагүй байдалтай болохоор харагдаж байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн 7-р хороолол бол хот доторх гэр хороолол гэдэг утгаараа хотын зүгээс дахин төлөвлөлтөд зайлшгүй орох шаардлагатай нэгж талбар гэж үзэж байгаа учир бид холбогдох дэлгэрэнгүй материалуудыг авч дахин нягталж судалж үзье.

-Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулахад иргэд эсрэг байр суурьтай байна гэж үзэж байна гэсэн үг үү?

-Яг тийм гэж хэлэхэд хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Учир нь зарим нэгж талбар дээр иргэд нь өөрсдөө нэгдээд хоршоо байгуулчихсан тохиолдол хүртэл байгаа юм. Тухайлбал Цайз орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд. Энэ бүсийн хувьд бол 2000 оны үед байгуулагдсан. Сүүлд байгуулагдсан гэдэг утгаараа арай илүү зохион байгуулалттай гэр хороолол гэж санагдсан. Давуу тал нь гэвэл иргэд нь нэгдээд хоршоо байгуулчихсан байна. Ингэснээр цаашдаа төсөл хэрэгжүүлэхэд иргэдтэй тохиролцоход давуу тал болох учир дахин төлөвлөлт хийгдэхэд илүү боломжтой гэж үзэж байна. Иргэд нь ч мөн тухайн нэгж талбартаа нэг дор бүх төлөвлөлт хийгдэн, барилгажилт хийгдэх боломжгүй шат дараалалтайгаар явагдана гэдэг дээр маш сайн ойлголттой байгаа учраас барилга угсралтын төсөл хэрэгжүүлэхэд их таатай орчин гэж үзэж байна.

-Төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй байгаа байршлын хувьд?

Зочин: Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгараагүй байгаа хэсэг талбаруудаас бид О байршил нь төвөөсөө жаахан зайдуу байгаа учраас дараа нь төсөл хэрэгжүүлсний дараа сурталчилахад боломж багатай юм шиг санагдаж байна. Харин Л байршилын хувьд төв замтайгаа хэдийгээр ойр хэдий ч төсөл хэрэгжүүлэгчид хэсэгчилээд орчихсон зарим барилга нь зогсчихсон ийм байдалтай байна. Үүнээс гадна тухайн нэгж талбарын иргэд газраа цаашдаа үнэтэй болно гэсэн ойлголттой байгаа учир төсөл хэрэгжүүлэхэд иргэдтэйгээ тохиролцоонд хүрэхэд хүндрэл учирч магадгүй гэж бодогдож байна.

Пак Ин Жэ: Бүх судалгааны ажлын төлөвлөгөө, хуваарийг Нийслэлийн орон сууцны корпорацитай хамтран гаргана 

/SH корпорацийн СУСА агентлагийн менежер Пак Ин Жэ/

-Та бүгдийн цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

Бид цаашид төсөл хэрэгжүүлэх дэлгэрэнгүй аргачлалыг хийх судалгааны ажлыг гадны байгууллагад захиалга өгөн хийлгэх сонирхолтой байгаа. Хэрвээ бид байршилаа тогтчих юм бол тэр байршил дээр баригдах орон сууцны хорооллын загвар болон нарийвчилсан судалгаануудыг хийх болно.

Бүх судалгааны ажлын төлөвлөгөө, хуваарийг Нийслэлийн орон сууцны корпорацитай хамтран гаргах болно. Бидний зүгээс урьдчилсан байдлаар гаргаж байгаа төлөвлөгөө бол 6-р сардаа багтан төсөл хэрэгжүүлэх байршлаа сонгоё, 7-р сардаа багтан тухайн байршил дээр нарийвчилсан судалгааг хийгээд 8-р сардаа багтаан 2 талыг оролцуулан зөвшилцөх уулзалтыг зохион байгуулаад үүн дээрээ судалгааны төслийн баримт бичигтээ гарын үсэг зуръя. Ингээд 9-р сардаа багтаагаад мэргэжлийн байгууллагууд дунд тендер зарлаад сонгон шалгаруулсан судалгааны байгууллага маань тухайн байршил дээр судалгааны ажлыг 9 сараас эхлэн гүйцэтгэж ирэх оны 3-р сард явцын тайлангийн хурлыг зохион байгуулж энэхүү судалгааны ажил нь 5-р сард дуусна гэж төлөвлөж байна гэж нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж