ЭЕШ-аа өгөхөөр явсан 4 сурагч осолдож, хоёр нь амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

ЭЕШ-аа өгөхөөр явсан 4 сурагч осолдож, хоёр нь амиа алджээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай” хүндэтгэлийн концерт өнөөдөр 15.00, 18.00 цагт Соёлын төв өргөөнд болох гэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2017.06.14/ орон даяар эхэлж байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн сурагчид аймаг, сумынхаа төвд очиж, шалгалтаа өгч байна. 

Гэтэл Дорноговь аймгийн сурагчид шалгалтаа өгөхөөр явж байгаад осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө /2017.06.14/ гарчээ. 

Тодруулбал, Сайншандаас Замын-Үүдийг зорин явж байсан дөрвөн сурагч осолдож, хоёр нь амиа алджээ.

Осол Сайншандаас Замын-Үүд явах замын 466 дүгээр шонгийн ойролцоо гарсан ба “Норд бенз” автомашинтай зорчигчид “Соната” маркийн машинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас жолооч, Дархан-Уул аймгийн харьяат, 31 настай эрэгтэй Б,  Сайншанд сумын харьяат, 49 настай, жолооч М, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй / нарын таван хүн нас баржээ.

Харин Дорноговь аймгийн харьяат Т, Г нар /Хоёул 17 настай, эрэгтэй / нар гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж.

Ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эхэлсэн тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж