УИХ-ын чуулганыг зургадугаар сарын 9-нд завсарлуулах төлөвтэй байсан. Гэвч тав хоног сунгаж, өнөөдрөөс түр завсарлуулах захирамж гаргажээ.
Ингэснээр зургадугаар сарын 14-28-ныг хүртэлх хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаж байна.
Нэг зүйлийг тодотгоход, түр завсарлагыг эхлүүлэхэд чуулган хуралдаж шийдэх шаардлагагүйгээр УИХ-ын даргын захирамжийг үндэслэн завсарлах дэгтэй.
Т.НОМИН