Элсэлтийн ерөнхий шалгалт 12:00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалт 12:00 цагаас эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт 12:00 цагаас эхэлнэ

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр орон даяар эхэлж байна. 

Шалгалт 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. 

Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авах юм.

Шалгуулагчид шалгалтын байранд баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт , иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирэх ёстой. 

Боловсролын үнэлгээний газраас гаргасан ЭЕШ-ын хуваарь

Шалгуулагчдын 87 хувь нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бөгөөд 13 хувь нь өмнөх оны төгсөгчид аж. 

Элсэгчдийн хамгийн их нь буюу 32188 нь математикийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол хамгийн бага буюу 1367 нь орос хэлний шалгалтад бүртгүүлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж