Зуны зугаатай цаг үе зүрх сэтгэлийг тань догдлуулж, өөрчлөгдөхийг шаардаж байна уу? Тэгвэл та үсний өнгө өөрчлөөд үз. Энэ зун тренд болж буй үсний өнгөтэй танилцаарай.
Төрөлхийн мэт цайралттай өнгө
Төрөлхийн мэт цайралттай үсний өнгө хэзээ ч моодноос гардаггүй. Хэрвээ та үсээ ийм өнгөтэй болгохыг хүсвэл зөөлөн будгаар үсээ бүхэлд нь будаарай. Харин дараа нь үснийхээ талыг хэсгийг нь будаарай. Энэ төрлийн будалтыг хийхдээ заавал мэргэжлийн үсчинд хандаарай. Төрөлхийн мэт цайралттай үс нь таныг загварлаг харагдуулна.
Улбар шар өнгийн бүх төрөл
Зуны үсний өнгөд гал мэт улаан, алтан шаргал, зэсэн, тоор жимсний өнгө зонхилж байна. Энэ будалт нь нарийн ширхэгтэй үстэй хүмүүст илүү тохиромжтой. Учир нь эдгээр өнгө нь үсийг хөвсгөр, өтгөн харагдуулдаг. Та үснийхээ өнгийг удаан хадгалахыг хүсвэл будагтай үсэнд зориулагдсан бүтээгдэхүүн ашиглаарай.
Тод, тод, тодоос тод
Тод өнгийн будалтыг ихэвчлэн зоригтой бүсгүйчүүд сонгодог. Хэрвээ та энэ төрлийн будалтыг бүхэлд нь хийлгэх боломжгүй бол сор тавиулаарай. Энэ зуны тод өнгө бол далайн давалгаан өнгө бөгөөд богино үсэнд илүү зохимжтой. Харин урт үсний хувьд үзүүр хэсгийг нь будвал тохиромжтой гэнэ. Хэрвээ та энэ зун ямар нэгэн хөгжмийн наадамд явахаар төлөвлөж байгаа бол энэ үсний өнгийг танд санал болгож байна.
Ялдам өнгө
Дулааны улиралд цайвар, ялдам өнгө зонхилдог. Хэрвээ та үсээ цайвар өнгөөр будахаар шийдсэн бол ягаан, цэнхэр өнгөтэй хослуулаарай. Ингэхдээ мэргэжлийн үсчинд хандахаа мартуузай.
Бэлтгэсэн: Ц.Уран