Мун Жэ Ин ба маргаантай асуудлууд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мун Жэ Ин ба маргаантай асуудлууд

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин ба маргаантай асуудлууд

Төрийн далбааны өдөрт зориулсан Монгол цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.

Солонгосын хойгт шинэчлэлийг авчрах амлалт, итгэл найдвар, хүлээлт дунд Мун Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр амласан түүний мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ богино хугацаанд дүгнэх аргагүй ч ерөнхий баримжаа, чиг хандлага нь бол харагдсан гэж болно.

Мун Жэ Ин хүний эрхийн өмгөөлөгч. Өнгөрсөн 10-аад жил БНСУ-ыг удирдсан консервативуудыг халж, зүүнийхний хүчтэй дэмжлэг дунд улсынхаа төрийн тэргүүний тангараг өргөсөн.

Сонгуулийнхаа кампанийн үеэр Мун чэболь гэж нэрлэдэг үе залгамжилсан асар том бизнес гүрнүүдийг задлах, эдийн засгийн хөгжил авчрах, цаашид Хойд Солонгостой харилцаагаа эерүүлж, хэлэлцээ хийх зэрэг гол чухал амлалтуудыг өгсөн. Энэ мэт үндсэн том амлалтуудаа биелүүлж чадахгүйд хүрвэл түүнийг тэргүүлж байсан Ардчилсан намын ирээдүй төдийгүй Өмнөд Солонгол улс, цаашлаад Солонгосын хойгт таагүй үр дагавар гарах нь гарцаагүй. 

Бүрэн төвхнөж амжаагүй байгаа ч /Мун өөрийн кабинетийн 19 гишүүнээс одоо 16-г нь нэр дэвшүүлээд байна/ Муны тэргүүлж буй засаг захиргаа Өмнөд Солонгосын эдийн засаг болоод улс төрийн тавцанд хэдийн давалгаа үүсгэж эхэлжээ. 

Дотоод аюулгүй байдлын асуудлаарх Муны байр суурь зөвхөн Хойд Солонгосоос бус, басхүү АНУ болоод Хятадын хандлага, харилцаанаас шалтгаалаад нарийн түвэгтэй байдалд орж байна. Хойд хөрштэйгээ найрсаг харилцаатай байж, яриа хэлэлцээ хийхийг үргэлж дэмжсээр ирсэн тэр Пхеньянтай тохиролцохын тулд нөгөө хоёр их гүрнээ бас “гомдоож” болохгүй. 

Жингийн туухай дээрх тэнцвэрийг алдагдуулахгүй байх хүндхэн даалгавартай энэ нөхцөлд Муны засаг захиргаа маргаан дагуулсан THAAD системийг /2017.06.07/ түр царцаав. Шалтгаанаа тэрбээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс болсон гэж тайлбарласан юм.

THAAD-ыг Вашингтон Сөүлд санал болгосон, зайлшгүй байх ёстой гэж тулгадаг. Солонгосын хойг дахь АНУ болон БНСУ-ын цэргийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүрэгтэй гэж АНУ үзэж байгаа. Мөн өөрсдийнх нь хөгжүүлсэн систем учраас эдийн засгийн ч үр өгөөж бий.

Харин Бээжин үүний эсрэг байр суурьтай. THAAD-ыг суурилуулснаар АНУ-д Солонгосын хойг орчим, цаашлаад Зүүн өмнөд Азийг тагнах, тандах боломж олгож байна гэж Сөүлийг шүүмжилсээр ирсэн. Тиймээс THAAD-ын асуудлаар Сөүл нэгдсэн байр суурьт хүрэхэд хүндрэлтэй байдалд оржээ. 

Энэ сарын сүүлээр Вашингтонд уулзах Дональд Трамп, Мун Жэ Ин нарын уулзалтын халуун сэдвүүдийн нэг нь THAAD байх нь гарцаагүй гэгдэж байна. 

Энэ мэт гадаад бодлогын асуудлаас гадна улс орны аюулгүй байдал Мун Жэ Иний яаралтай бөгөөд дорвитой шийдэлд хүрэх ёстой салбар болж байна. THAAD-ыг түр зогсоох тухай шийдвэрээ зарлаад 24 цаг ч болоогүй байхад Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийв. Мун тавдугаар сарын 10-нд албан үүргээ хүлээж авснаас хойших тав дахь удаагийн туршилт нь тэр байсан юм. Тэр өдөр Мун умард хөршийнхөө пуужингийн асуудлаар Сөүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг анх удаа хуралдуулжээ.

Мунд тулгарч буй бас нэгэн том асуудал нь эдийн засгийн байдал. Чэболийн ноёрхлыг үгүй хийхээр амласан түүнд үнэндээ сонголт маш бага. Үе дамжсан засаглалтай аварга том бизнесийн их гүрнүүд авлига, хээл хахуульд идэгдэж, тэдгээр бизнесийн акулууд ба улс төрийн хүрээлэлд авлигын томоохон тойрог үүссэн гэх шүүмжлэл үргэлж гардаг ч тэд Азийн дөрөв дэх том эдийн засагтай орны эдийн засгийг чирж яваа ганц гарц нь юм. Тиймээс “Улс төр, бизнесийн салбарын хооронд үүссэн тэр “найрсаг дотно” харилцаа бүрмөсөн үгүй болно” гэж Мун сонгуулийн кампанийн үеэр мэдэгдсэн. Түүнд нэмэх оноо авчирсан хамгийн том энэ амлалтаа хэрхэн биелүүлэхийг хүлээж суугаа түүний дэмжигчид олон бий.

Албан ажлаа хүлээж аваад ердөө сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар солонгосчууд шинэ төрийн тэргүүндээ “талтай” байгаа нь харагджээ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-14 2.64.211.68

Pisda news saitiinhan eniigee zasaachee hum unshij volontär bna

Зочин 2017-06-14 27.123.214.116

Наа чинь [Хориотой Үг] худлаа поп сда бгаан амжихгүй ээ юу ч хийж