Хилэм нууранд осолдсон хөвгүүдэд юу тохиолдов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хилэм нууранд осолдсон хөвгүүдэд юу тохиолдов

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Хилэм нууранд осолдсон хөвгүүдэд юу тохиолдов

ОУХМ Т.Баярмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр Гавьяат тамирчин цол, тэмдгээр энгэрээ мялаав.

Энд тэнд овоолсон хайрга, түүнийг тойрсон зам дагтаршсан сул шороо ихтэй болжээ. Тэр дунд таван километр үргэлжлэх Хилэм нуур харагдана. Загас үржүүлэх зорилгоор 10 гаруй жилийн өмнөөс арчилж тордож байсан дороосоо ундаргатай энэ нуурыг түшиглэж “Хилэм од” амралтын газар байгуулагджээ. 

Нуурын эргэн тойронд хайрга буюу карьерууд. Зарим нь эзэнтэй, зарим нь эзэнгүй. Эзэнтэй карьеруудын нэг нь Хилэм нуурын урдхан талд байрладаг ба байнгын сахиур айл амьдардаг аж. Гэтэл хоёр хоногийн өмнө /2017.06.12/ сахиур айлынд зуны амралтаа өнгөрүүлэхээр ирсэн хоёр хүүхэд осолджээ. Тэд загас үржүүлгийн Хилэм нуурыг сонирхож, загас хараад ирье гэж яваад, буцаж ирээгүй байна. Нуурын усанд осолдож, амиа алдсан харамсалтай үйл явдлыг бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс сурвалжлан, мэдээлж байна.

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаана байх Хилэм нуурын усанд 10, 15 настай хоёр хүүхэд осолдож, амиа алдсан хэрэг энэ даваа гаригт /2017.06.12/ гарчээ. Харьяаллын дагуу хэргийг ХУД-ийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Талийгаач хүүхдүүд гэрийнхнээсээ загас үзээд ирье гэж удаан гуйсны эцэст ээжээсээ зөвшөөрөл аван, 15.00 цагийн орчимд гэрээсээ гарчээ. Хурдхан яваад ирнэ гэж хэлээд гарсан хүүхдүүд хоёр цагийн дараа гэртээ ирээгүйд гайхаж, гэрийнхэн нь тэдний араас явсан байна. Удалгүй хоёр хүү усанд осолдсоныг мэдэж, 17:40 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт болоод нийслэлийн аврах ангиас тусламж хүсчээ. 

Цагдаагийнхан болоод аврагчдыг очиход хоёр хүүгийн цогцос урсаж алга болсон байжээ. Ингээд дөрвөн цаг гаруй эрэн хайсны эцэст 21:00 цагийн орчимд аврагчид цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Хүүхдүүд эндсэн Хилэм нуурын гүн 15 метр, өргөн нь 350-450 метр, урт нь таван километр үргэлжилдэг. 

Талийгаач Т, Х нар ах дүүс бөгөөд таван насны зөрүүтэй. 15 настай, ах Т нь “Тэмүүжин өрлөг” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байжээ. Хөвгүүдийн гэр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байдаг ба хэрэг гардаг өдөр Шувуун фабрикт карьерын сахиул хийдэг ахындаа очсон байна. 

ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын ахлах байцаагч Н.Чулуунбаатар

“Хэргийн дуудлага ирэнгүүт хугацаа алдалгүй шуурхай очиж ажилласан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан хамгаалах шаардлагатай байна” гэж ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын ахлах байцаагч Н.Чулуунбаатар анхаарууллаа. 

Он гарсаар дөрвөн хүн усан осолдож, амиа алджээ 

Аврах ангийн 105 тусламжийн утсанд он гарсаар усны холбогдолтой зургаан дуудлага бүртгэгджээ. Эндээс дөрөв нь усанд осолдож, амиа алдсан гэх дуудлага байв. 

“Өнгөрсөн 2016 онд нийт 81 удаагийн усны холбогдолтой дуудлага (Усанд осолдсон, голд унасан, мөс цөмөрсөн, автомашин голын усанд суусан, голын усанд боогдсон, үерийн усанд автсан гэх мэт) ирсэн бөгөөд 39 удаагийн дуудлага нь усанд осолдсон дуудлага байсан” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

2016 онд нийт усны холбогдолтой ослын дуудлагын 41.9 хувь нь долдугаар сард, 22.2 хувь нь наймдугаар сар, 20.9 хувь нь зургадугаар сард тус тус тохиолдсон байна. Мөн өнгөрсөн онд 37 хүн усанд осолдож нас барснаас 6-18 насны хүүхэд 12, насанд хүрсэн хүн 25 байжээ. Харин голын усанд осолдож амь насаа алдах эрсдэлээс аврагчид урьдчилан сэргийлж, шуурхай ажиллан 167 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна. 

Амралт зугаалгын улирал эхэлж, хүүхдийн хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас дахин онцгойлон сэрэмжлүүлж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-14 103.229.123.177

УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ

Зочин 2017-06-14

Ум ма нэ бад ми хум

ХААБ 2017-06-14 66.181.180.213

Ямар нэгэн УСАНД ОРОХ гЭЖ байгаа бол Та магадгүй сайн сэлдэг байсанч хамаагүй 2 шт УНДААНЫ Коланы Сав гэдэгийг Хүзүүнийхээ 2 талаар сайн скочдоод ороочих тэгхэд та живж үхэхгүй

Зочин 2017-06-14 103.50.207.150

Ямар хэцүү зовлон бээ эцэг эх ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье Лус савдаг хилэгнүүлж газар шороо төнхсөн шуналын хүүдийнүүдийн хар гай даа тэнгэр өршөөг бурхан минь

Зочин 2017-06-14 202.179.25.161

Бурхан минь Ум Мааний Бодь Мэ Хум

Зочин 2017-06-14 202.9.41.124

Хайрганы карьерууд бүр хотын төв дотор үйл ажиллагаа явуулж байна УИХ эрхэм гишүүдийн нөмөрт байдаг энэ карьер нь Маршал тауны чанх урд Маршалын гүүрнээс баруунтаад үйл ажиллагаа явуулж байна Тэрнээс босож байгаа нарийн тоос тэр хавийн 20 гаруй хороололын агаарыг бохирдуулдаг Туул гол руу том экскаваторууд шууд орж өм цөм ухаж голын голдрилыг өөрчилөөд зогсохгүй гарам байсан газруудад маш том гүнзгий нүх үүсэж олон арван машин живэв Үүнийг хэн хариуцах вэ Байгаль орчныг хамгаалдаг тусгай үүрэгтэй цагдааг бэлдэх хэрэгтэй Зуун модны элсийг энд тэнд ухаад элсийг нь ачаад явчихдаг Хүүхэд дүүрэн тээж явсан машин тэр улаан зам дээр ухаад явсан нүх рүү унаж олон хүн бэртэв Аймшиг

иргэн 2017-06-14 27.123.214.116

Хайрганы карьерийг хаах хэрэгтэй Тэгээд\nаюулгүй байдлыг хангаж хүмүүсийг шаардлагатай хэрэгслээр хангадаг Нуурын орчныг харж хамгаалдаг жижигхэн үйлчилгээний газрыг амралтын\nгазраас тусд нь байгуулаад өгчих хэрэгтэй Бас л нэг ганц хоёр хүн цалинтай болж байгаль орчинд чиг ээлтэй байх болно \nГол нь сэтрэл гаргах зөв хүн байх байвал болно шүү дээ

эх 2017-06-14 103.26.195.205

Орон нутаг төр засагтай хатуухан хариуцлага тооцдог хуультай болохгүй бол иймэрхүү байдлаар бидний нялх үрс хариуцлагагүйн гайгаар амь эрсдсээр байх уу шат шатандаа хариуцлага тооцдог болёооооооо

зочин 2017-06-14 103.229.123.39

ум ма ни бад ми хум хариуцлага хариуцлага эзэнгүй төр улс болжээ яагаад нөхөн сэргээлт хийлгэж нүхийг нь булуулаагүй вэ хэн хариуцаж байсан бэ эзэн холбогдогч байж л байгаа шороогоор булуулж хариуцлага тооц

Зочин 2017-06-14 182.160.35.203

taapciin

Зочин 2017-06-14 182.160.35.203

SHAP conin

tygshyyptei medpelyyd be 2017-06-14 182.160.35.203

Загас үржүүлэх зорилгоор 10 гаруй жилийн өмнөөс арчилж тордож байсан дороосоо ундаргатай энэ нуурыг түшиглэж “Хилэм од” амралтын газар байгуулагджээ \n\nНуурын эргэн тойронд хайрга буюу карьерууд Зарим нь эзэнтэй зарим нь эзэнгүй Эзэнтэй карьеруудын нэг нь Хилэм нуурын урдхан талд байрладаг ба байнгын сахиур айл амьдардаг аж Гэтэл хоёр хоногийн өмнө 2017 06 12 сахиур айлынд зуны амралтаа өнгөрүүлэхээр ирсэн хоёр хүүхэд осолджээ Тэд загас үржүүлгийн Хилэм нуурыг сонирхож загас хараад ирье гэж яваад буцаж ирээгүй байна Нуурын усанд осолдож амиа алдсан харамсалтай үйл явдлыг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс сурвалжлан мэдээлж байна

Зочин 2017-06-14 182.160.35.203

t

OB! medrel myyta шuншлэгч u bichee be? 2017-06-14 182.160.35.203

Epdenetiin bulganii- ard Bapsyxiin bichdeg um ni tsogtsoc \nYDUULAG MEDPEL UM BICHIX UMAA

иргэн 2017-06-14 27.123.214.106

яг эзэнгүй айл болжээ энэ улс Аюулгүй байдлы нь баталгаажуулсны дараа хүн очуулах хүлээн авах биздээ Аюултай задгай байлгадаг нь амралтын эзний буруу байна Анхааруулга сануулга ч байхгүй Дэндүү хариуцлагагүйгээс хайран хүүхдүүд энджээ

Цөөхөн монголчууд минь 2017-06-14 202.9.40.21

Цөөхөн Монголчууд минь нялх үрс нь осол аваар хар тамхи усанд живх цавуу үнэрлэж [Хориотой Үг] өндөр байшингаас үсрэх гээд зүй бусаар хэд хэдээрээ амь насаа алдаад байхад Төр засаг энэ олон шалтгааны талаар арга хэмжээ авч байна уу НАМЫН ЭРХ АШГААС ӨӨР БОДОЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ МАНАЙ ТӨРД

Зочин 2017-06-14 202.126.91.218

Mongolin ireedui bolson ur sad mini hairan ch huud nar mini um sain amgalagan boltugai um maani bidnihum

Зочин 2017-06-14 202.179.31.92

аймаар юмаа ус \n

иргэн 2017-06-14 202.70.40.219

Уурхайд хүн осолдвол уурхайг хаагаад хаячихдаг энд бол ямар ч хууль дүрэм журам үйлчлэхгүй айн энэ улс эзэнгүй гэдгийг сүүлийн үед ойлгоод байгаа шүү

зочин 2017-06-14 150.129.143.64

Хилэм нуур гэж суулд егсен нэр уу Хайрганы карьерийг хаагаачээ

Ум ма ни бад мэ хум 2017-06-14

ХАЙРАН НЯЛХ ҮРС