Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина

Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.

Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга  Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар,  Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан аж.

Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан.

Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.

Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд Бугат хотынхон өөрсдийн хийж буй дахин төлөвлөлтийн ажлаа танилцуулжээ. 2013 оноос Бугат хот дахин төлөвлөлтийн ажлаа эхлүүлж, 2019 онд иргэдээ бүрэн орон сууцжуулж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Бугат хот 2.8 сая хүн амтай. Манайхаар бол гэр хороолол гэж хэлж болох хятад хэв маяг бүхий шавар байшингуудтай хоёр том дүүрэгтэй байжээ. Гэр хорооллын айлуудын газрыг нь чөлөөлж, дахин төлөвлөх ажил 4 жилийн өмнөөс л эхэлсэн байна. Ингэхдээ чөлөөлсөн газартаа хамгийн түрүүнд зам, дэд бүтцээ тавьдаг байна. Нарийн төлөвлөлт хийж байж сүүлд нь орон сууцаа барьдаг аж хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 202.131.244.210

Иргэдэд ашиггүй дотоодын хувийн хэвшлийнхэнд бүр ашиггүй зөвхөн манай хэдхэн өлөн дарга нар хятадын гүйцэтгэгч компанид ашигтай төсөл

Зочин 2017-06-13 202.131.244.210

Дотоодын зах зээл барилгын салбарыг хорлох ухвар мөчид шийдвэр байна даа

зочин 2017-06-13 202.21.112.202

ХУУЧИН НУРЖ УНАХ ШАХСАН БАРИЛГУУДАА ШИНЭЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ШИНЭЭР БАРЬЖ ЯАНА ДЭЭР НЬ ЗАХ ДЭЭЛД БОРЛОГДОХГҮЙ 30-40 МЯНГАН ОРОН СУУЦ БАЙГАА БОДЛОГОТОЙ Л ХӨДӨЛМӨӨР

балдан 2017-06-13 103.9.90.130

За бас баахан [Хориотой Үг] иргэд орж ирэх нь дээ байшин бариад худалдан авах хүн байна уу УЛСЫН бодлого нанхиад талд элэгтэй байна аа

зочин 2017-06-13 202.180.218.40

Хичнээн их байш ин бариад яахав дэ Ард түмэн нь худалдаж авч чадахгүй юм чинь

zochin 2017-06-13 43.242.243.253

hytaduud mash ajillasag humuus mash caihan hooroolol bosoh baih aay

Yag hoshgirch haragdaach 2017-06-13 202.9.41.197

bi gazar deeree house barimaar bn gazraa aldmaargui bn gazraa 50 60 han jiliin nastai chanargui shavar ambaaraar solimoorgui bn

Зочин 2017-06-13 133.41.91.138

Mongol ulsad mud arilhaargui haraaal shingej bodohoor tsuhal hureed bh yum hun shig amidarch bgaad ur huuhdee saihan jargaltai stresgui bhiig haraad uheh yumsan

Зочин 2017-06-13 133.41.91.138

huuruud ehleed ded buttsee teleh uhaan baidaggui yum bhdaa sdaaaaa yaadiin bol giichiii

Зочин 2017-06-13 202.126.91.88

ene uduu hen be\n

Зочин 2017-06-13 122.201.22.238

barilga chin ihdeed baina sda mongol gej barilgiin tsugluulga gemeer umnuh heden barilgaa yaay gej baihad gants chaddag yum ni barilga barih yum bish uu haha

ИРГЭН 2017-06-13 202.70.34.115

БАГА ТЭНЭГТ УБ-Т ОДООГООР ЗАРАГДААГҮЙ 42 МЯНГАН ОРОН СУУЦ БНА ХУЦАЛГҮЙ ХУРДАН ХҮРЭЛСҮХЭД АЖЛАА ӨГӨХДӨӨ БЭЛДЭЖ БАЙ 8-Р САРД ШИНЭ ЗГ БАЙГУУЛАГДАНА