Forbes хамгийн өндөр орлоготой оддыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Forbes хамгийн өндөр орлоготой оддыг нэрлэв

Япон өөрийн эзэмшилдээ авах гэж байгаа арлуудыг Хятад өөрийн өмч хэмээн зарлаж “бүхий л аргаар хамгаална” гэжээ

Жагсаалтын топ 10-т ердөө хоёр эмэгтэй багтсан нь дуучин Бейонсе болоод зохиолч ЖейКей Роулинг нар ажээ.

Forbes сэтгүүл энтертайнмент салбарын хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг шинэчлэн гаргажээ.

Жагсаалтын тэргүүнд Шон “Дидди” Комбс бичигдсэн байна. Өнгөрсөн жил 22 дугаарт бичигдэж байсан тэрбээр энэ жил 130 сая ам.долларын орлого олжээ. АНУ даяар аялан тоглолт хийснээс гадна архины компанитай маркетингийн гэрээ байгуулж, Sean John нэртэй түүний эзэмшдэг хувцасны брэндийн орлого өссөнөөр тэр жагсаалтыг тэргүүлэх боломжтой болсон байна.

Хоёр ба гуравт, дуучин Бейонсе бол “Харри Поттер”-ын зохиолч ЖейКей Роулинг нар бичигджээ. Топ 10-т багтсан ердөө хоёр эмэгтэй байгаа нь тэд юм.

Топ-100 жагсаалтад анх удаа багтсан, бас хамгийн залуу нь 19 настай Кайли Женнер. Keeping Up with the Kardashians телевизийн шоу болоод гоо сайхны, хувцасны брэндийн орлого нь түүнийг оддын хүрээлэл дэх тэргүүн баячуудын жагсаалт руу оруулжээ.  

ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ТОП-10:

1. Шон “Дидди” Комбс – $130 сая

2. Бейонсе Ноулс – $105 сая

3. ЖейКей Роулинг – $95 сая

4. Дрейк – $94 сая

5. Криштиан Рональду – $93 сая

6. The Weeknd – $92 сая

7. Ховард Стерн – $90 сая

8. Coldplay – $88 сая

9. Жеймс Паттерсон – $87 сая

10. Леброн Жеймс – $86 сая

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж