Одри Хепбурны хувийн цуглуулгыг худалдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Одри Хепбурны хувийн цуглуулгыг худалдана

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Одри Хепбурны хувийн цуглуулгыг худалдана

Дуудлагаар худалдах эд зүйлсийн жагсаалтад түүний хэрэглэж байсан Burberry цув, Буд Фрейкерийн хөрөг, Givenchy даашинз багтжээ.

Холливудын алтан үеийн жүжигчин Одри Хепбурны хувийн цуглуулгад байсан эд зүйлсийг дуудлагаар худалдахаар болжээ. Лондоны Кристигийн дуудлага худалдаагаар ирэх есдүгээр сарын 27-нд зарагдах эд зүйлсийн жагсаалтад нэрт жүжигчний эдэлж хэрэглэж байсан Burberry брэндийн цув, хэд хэдэн төрлийн намхан ултай гутлын цуглуулга зэрэг багтсан байна.

Мөн түүний хөрөг зураг, хувийн захидал, Breakfast at Tiffany’s кинонд тоглох үеийн кино зохиол ч байгаа аж.

Урьд өмнө дуудлага худалдаагаар огт зарагдаж байгаагүй хувийн чанартай эд зүйлс багтсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон байна.

Хепбурны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг түүний хөвгүүд Лука, Шон нар ийнхүү худалдахаар шийдсэн аж.

Бельгийн жүжигчин Одри Хепбурн 1929 онд төрсөн бөгөөд хайрын сэдэвт олон кинонд дүр бүтээсэн, Холливудын хайр татам жүжигчдийн нэг байсан билээ. Амьдралынхаа сүүлийн он жилүүдийг UNICEF-ийн төлөө зориулсан тэрээр 1993 онд 63 насандаа таалал төгссөн юм.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 27.123.214.116

Хөвгүүд нь дампуурч дээ Сайн хүний нэрийг 3худалданаа гэж