Гантай зун, гамшиг дагуулж болзошгүйг сэрэмжлүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гантай зун, гамшиг дагуулж болзошгүйг сэрэмжлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Гантай зун, гамшиг дагуулж болзошгүйг сэрэмжлүүллээ

Мохаммед Мурси тус орны цэргийн зөвлөлөөс парламентыг тараасан шийдвэрийг хүчингүй болгон депутатуудыг дахин цуглуулахаар үүрэг гаргав.

Ихэнх нутгаар хур бороо багатай, гандуу зун болж байна. Нийт нутгаар хур тунадас бага унасанаас бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайнгүй, ихэнх нутгаар гандах төлөвтэй байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2017 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгшлийн нөөц уринш болон буудай тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дорнодын Халхгол, Төвийн Эрдэнэсант, Угтаал, Дархан-Уулын Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй байна. Мөн төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Төвийн Угтаал, Борнуур, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй хэмжээнд байгаа аж.

Хур бороо бага, гантай байгаагийн улмаас Хараа голын урсгал эрс багасч зарим газраараа тасархад хүрсэн нь учраас тус сумын Засаг даргын тамгын газраас голын голдирлыг өөрчилж ногоо услаж байсан байгууллагуудад шаардлага хүргүүлж боолтыг сэтлүүлэх арга хэмжээг авч ажиллажээ. Дээрх байгууллагууд нь Хараа, Ерөө голын ай сав газрын захиргаанаас голын урсацыг ашиглах зөвшөөрлийг авсан бөгөөд энэхүү зөвшөөрөл нь ган гачигтай үед үйлчлэхгүй гэдгийг тайлбарлан, голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж дахиж боолт хийхгүй байх талаар байгаль орчны Улсын байцаагч мэдэгдэл хүргүүлжээ.

Энэ сарын агаарын температурын эхний арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 0,0-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолой, Халхголын хөндийгөөр 10,1-15,0 градус, Баруун хуурай, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Онгийн тал, Номин, Шарга, Заг, Сүүж, Галба, Өөшийн говиор 20,1-25,6 градус, бусад нутгаар 15,1-20,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба дунджаас 1,1-7,0 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20-30 градус, Алтай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 16-19 градус, Орхон, Сэлэнгийн хөндий болон говийн нутгаар 31-40 градус, шөнөдөө ихэнх нутагт 1-9 градус, говийн нутгаар 10-14 градус дулаан, харин Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн байлаа.

Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх нутгаар 50-59 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хан Хөхийн нуруугаар 34-49 градус, томоохон голын хөндий болон говийн нутгаар 60-68 градус хүрч халсан бол шөнөдөө ихэнх нутгаар 0-8 градус хүйтэн, Увс нуур, Их нууруудын хотгор, Алтайн Өвөр болон говийн нутгаар 1-12 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0-10 мм, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгийн Дэлүүн, Алтай, Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Баянхонгорын Бууцагаан, Архангайн Түвшрүүлэх, Жаргалант, Эрдэнэбулган, Булганы Бугат, Сэлэнгийн Бугант, Хүдэр, Сүхбаатар, Дархан-Уулын Дархан, Хэнтийн Биндэр, Дадал, Дорнодын Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сүхбаатарын Наран, Дарьганга сумдын нутгаар 10,1-20,0 мм, Завханы Баянхайрхан, Баян-Уул, Говь-Алтайн Баян-Уул, Цогт, Хөвсгөлийн Арбулаг, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдын нутгаар 20,1-30,0 мм, Завханы Тэс, Сэлэнгийн Түшигт 30,1-35,6 мм орсон. Харин Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар тунадас ороогүй (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунджийн орчим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Cалхины их хурд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Увсын Өндөрхангай, Завхан, Наранбулаг, Улаангом, Өмнөговь, Ховдын Зэрэг, Манхан, Мөст, Ховд, Мөнххайрхан, Хөвсгөлийн Рашаант, Шинэ-Идэр, Баянзүрх, Жаргалант, Мөрөн, Эрдэнэбулган, Тариалан, Тосонцэнгэл, Рэнчинлхүмбэ, Архангайн, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Хархорин, Баянгол, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Өлзийт, Нийслэлийн Амгалан, Улаанбаатар, Тэрэлж, Багануур, Дундговийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Мандалговь, Дэрэн, Луус, Говь-Угтаал, Гурвансайхан, Дорноговийн Сайншанд, Замын-Үүд, Дэлгэрэх, Хөвсгөл, Дорнодын Дашбалбар, Матад, Чойбалсан, Баян-Уул сумдын нутгаар 16-26 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Завханы Түдэвтэй, Өвөрхангайн Төгрөг, Баян-Өндөр, Төвийн Зуунмод, Бүрэн сумдын нутгаар 27-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

6 дугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 30 орчим хувьд сайн, 60 гаруй хувьд буюу Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд, 10 гаруй хувьд муу үнэлгээтэй байна. (3 дугаар зураг)

Хэт халалтын улмаас ган гачигтай байхын зэрэгцээ цаг агаарын гэнэтийн аюул нүүрлэж болзошгүйг сэрэмжлүүлжээ. Тухайлбал зургадугаар сарын дундах болон сүүлийн арав хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын, хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байдалтай байгааг анхааруулж байна. Түүнчлэн түр зуурын бороо орох үеэр салхи 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байна.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2017-06-13 66.181.160.65

Үүлийг их л гомдоож дээ хэ хэ одоо яая гэхэв