“Их нээлттэй микрофон” Хар сувд усан онгоцон дээр болно

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

“Их нээлттэй микрофон” Хар сувд усан онгоцон дээр болно

Холливудын жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү 18 настай Патрик аавынхаа шийрийг хатааж, кинонд тоглох гэнэ.

“Grand Open Mic” тоглолт энэ сарын 25-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тоглолтод нэрд гарч амжаагүй ч өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө бусдыг байлдан дагуулах чадвартай залуус оролцох аж. Дашрамд дуулгахад “Grand Open Mic” тоглолт нь 2009 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Зөвхөн шинэ залуу дуучид уран бүтээлээ толилуулахаас гадна чөлөөт бүжгийн хамтлаг, загварын шоу, сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулагдах аж.

Сануулахад: “The Open MIC” тоглолт нь дуулах хүсэл мөрөөдөлтэй залуусыг нийтэд таниулах, дуу дуулах туршлага болон өөртөө итгэлтэй шилдэг дуучид болох гүүрийг нээдгээрээ онцлогтой юм.

Найман жилийн турш жил бүр зохион байгуулагдсан энэхүү тоглолтын орлогыг“Ид шидийн орон”төсөлд хандивлах аж.

Задгай талбайд зад наргих дуртай залуусыг Хүүхдийн соёл амралтын хүрээлэнд байрлах “Хар сувд усан онгоц”-нд урьж байна. Тасалбарын үнэ 15.000 төгрөг бөгөөд энэ сарын 25-ны 19 цагаас оройн 23 цаг хүртэл үргэлжилнэ.

Э.САРАНГУА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж