Өнгөрсөн сард 6353 хүүхэд шинээр мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн сард 6353 хүүхэд шинээр мэндэлжээ

Английн Лондон хотын “Hyde” цэнгэлдэх хүрээлэнд жил болгон зохион байгууллагддаг “Wireless” зуны хөгжмийн наадамд дуучин Рианна оролцсон байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард 28949 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 29143 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3115 (9.7%)-аар, амьд төрсөн хүүхэд 3073 (9.5%)-аар буурсан байна. Энэ оны 5 сард 6309 эх амаржиж, 6353 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 211 (3.5%)-ээр, амьд төрсөн хүүхэд 205 (3.3%)-аар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний 5 сард 438 болж, өмнөх оны мөн үеэс 260 (37.2%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 520 болж, өмнөх оны мөн үеэс 294 ( 36.1%)-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 5 сард 79 болж, өмнөх сараас 11 (12.2%)-ээр буурч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 98 болж, 12 (10.9%)-оор буурсан байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж