Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо

Кофи Аннаны төлөвлөгөө нураагүй гэж Сирийн ерөнхийлөгч Башар Ассад үзэж байна. Т

Санхүүгийн зохицуулах хороонд өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаока зочилж, Хорооны бодлогын шинэчлэл болон банкнаас бусад санхүүгийн зах зээлийн төлөв, хандлагын талаар санал солилцлоо. Ноён Элчин сайдыг Хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц болон газар, нэгжийн дарга нар угтан авч, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбарууд, хяналт шалгалт, зохицуулалтын талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

Хорооны дарга С.Даваасүрэн байгууллагынхаа ойрын болон дунд хугацааны зорилго, зорилт, бүтцийн өөрчлөлт, гадаад харилцааны талаар товч мэдээлэл өгч, үнэт цаасны зах зээлийн чадавхийг бэхжүүлэх талаар Японы ЖАЙКА байгууллагатай явуулж буй хамтын ажиллагаанд талархалтай байгаагаа илэрхийлэв. Энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын хүрээнд Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагтай харилцан ойлголцлын Санамж бичиг шинэчлэн байгуулж, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн даатгалын болон бичил санхүүгийн салбаруудыг хамруулахаар болсныг тэрээр дахин сануулж, цаашдын хамтын ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Элчин сайд Масато Такаока Хорооны зохицуулалттай салбаруудын өнөөгийн байдал, санхүүгийн үзүүлэлт, эрх зүйн болон зохицуулалтын орчны талаар асууж сонирхон, тодорхой хариулт авч, харилцан ярилцлаа. Хороо, ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийн эхний үе шат ирэх сард дуусах бөгөөд энэ оны 11 дүгээр сараас хоёрдугаар үе шатны төсөл хэрэгжих тул хамтын ажиллагааг үр дүнд хүргэх талаар анхаарч ажиллахаа тэрээр уулзалтын үеэр илэрхийлэв.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж