Нэр дэвшигчдийн санхүүжилт тодорхой бус байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн санхүүжилт тодорхой бус байна гэв

Аваргаас хариулт аваагүй асуулт олон үлдсэн ч “Эр хүний замын хүзүү урт” гэдэг болохоор эргэж уулзах тохиол бүрдэх байлгүй дээ. Бид ийн ярилцлаа.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага төрийн бус байгууллагууд зургадугаар сараас эхлэн Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа аж.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд МАН, АН, МАХН 32.1 тэрбум төгрөгийг зарцуулж магадгүй байгаа гэнэ. Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг намын хувьд 6.8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум байхаар тогтоосон.

Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс “ гэсэн бүлгээр сонгуулийн зардал тайлагналтын асуудлыг тусгайлан зохицуулж, ил тод байдлыг хангах зарчмыг хуульчилсан.

Бодлогод залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага төрийн бус байгууллагууд сонгуулийн ил тод байдлыг сайжруулж, сонгуулийг хуулийн дагуу шударга зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.  Энэ хүрээнд сонгуулийн зардлын санхүүжилтэд мониторинг хийхийг  зорьжээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэдий хэмжээний зардлыг сонгуулиар гаргаж байна вэ гэдэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч чадахгүй байгаа гэнэ. Иймээс энэ асуудлаар тодорхой мэдээлэл авах шаардлага байна гэдгээ холбогдох байгууллагуудад мэдэгджээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж