Кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлнэ

Жил бүрийн долдугаар сарын 10-нд ёслон хүндэтгэдэг “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны алба /Росреестр/-ны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич нар гарын үсэг зурав. 

Монгол Улсын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Монгол Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Түүнчлэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бүртгэлийн мэдээлэл технологи, программ хангамжийг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэх чиглэлээр туршлага солилцох юм. 

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, улсын үл хөдлөх хөрөнгийн кадастрыг хөтлөх төрийн үйлчилгээг эрхлэн явуулдаг томоохон байгууллага юм. 

Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 202.179.26.31

Sogtuu Orosin orond Amrk turshlaga nevtruleechee