“Үр сортын өнөөгийн байдал, олон улсын туршлага” семинарыг зохион байгуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Үр сортын өнөөгийн байдал, олон улсын туршлага” семинарыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

“Үр сортын өнөөгийн байдал, олон улсын туршлага” семинарыг зохион байгуулав

Их ус Крымск хотод шөнийн нэг цагаас хойш орж ирсэн байна. Хүмүүс гэр орондоо байцгааж гамшгийг бараг нойрон дундаа угтжээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ-тай хамтран “Монгол улсын үр сортын өнөөгийн байдал, олон улсын туршлага” сэдэвт семинарыг /2017.06.12/ яамны хурлын танхимд зохион байгуулав. Уг семинарт ХХААХҮЯ, МХЕГ, ХААИС, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн, гадаадын төсөл, хөтөлбөр, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Семинарыг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баяртулга үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийн тулгуур салбар болох хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Газар тариалангийн салбарын бодлого таримал, ургамлын үрийн сорт, чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрийн бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэж байна. Мөн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд таримал, ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудал тусгагдсан. Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын сайн туршлага, стандартуудад нийцүүлэх нь зүйтэй” гэдгийг онцлон хэлэв.

Тус семинараар таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын эхлэлийг тавих, Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбоо /UPOV/-ны конвенцийн талаар мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс