Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа

Нэг тийрэлтээр л гудамжнаас шууд саарал ордонд заларсан түүнийг амжилтыг дахиад хэн ч эвдэхгүй болохоор тэр Монголдоо л рекорд тогтоочихов.

Барилгын салбар болон Нийслэлийн төлөөллүүд Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцлаа.

Бугат хотын намын Байнгын гишүүн, хотын байнгын дэд дарга Хэ Вэйхуа, Бугат хотын дэд даргын урилгаар айлчилж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга  Ц.Амарсанаа,Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар,  Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөн хөгжиж, худалдаа, эдийн засаг, техник технологи, тэр дундаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт улам бүр идэвхитэй хамтран ажиллах болсон. Монгол Улсын гадаад бодлогод манай өмнөд хөрш-БНХАУ нь тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа, соёлын солилцоо жил ирэх тутам өргөжиж стратегийн гол түншүүдийн нэг болоод байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд барилга, хот байгуулалтын салбарт “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын 7,14-р хороолол, МҮОНРТ-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн төсөл” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн. Үүнээс гадна 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны анхаарлын нэг гол сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт байсан бөгөөд энэ ажлын хүрээнд “1000 айлын түр суурьшлын орон сууцны төсөл” хэрэгжиж эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж