Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авахаар 1000 гаруй аж ахуйн нэгж Засгийн газарт тавьж, заасан хугацаанд нь төлбөрөө төлсөн байна.

Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Энэ оны 06 дугаар сарын эхнээс жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын  автомашины зогсоолд  зам засварын ажил эхэлсэн тул жуулчин тээврийн автобус, автомашин нь зам засварын ажил дуустал түр хугацаагаар талбайн урд хэсгийн баруун, зүүн талын захад түр зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган жуулчдад үйлчилж болохыг Замын цагдаагийн албанаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс