22 компанийн 3,634,961 хувьцаа арилжжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

22 компанийн 3,634,961 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

22 компанийн 3,634,961 хувьцаа арилжжээ

Баяр наадмын өдрүүдэд түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 3,634,961 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хэрлэн Хивс’  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.24%-иар өссөн бол ‘Хасу-Мандал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 260,000 ширхэг үнэт цаас 23,681,840,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,700 ширхэг үнэт цаас  447,798,900 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 827.55 нэгж болж 0.02%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,450780,665,157 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс