Австрийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Австрийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Австрийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой хамт “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга”-д өнөөдөр оролцон баяр хүргэж үг хэллээ.

Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Австрийн Эдийн засгийн танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хамтран ‘Монгол-Австрийн бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт’-ыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Австрийн талаас Монголд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой компанийн төлөөлөл, Австрийн Эдийн засгийн танхимын Хятад дахь төлөөлөгч Мартин Глатз нар болон бусад албаныхан оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хүрэлцэн ирсэн салбар бүрт өөрийн хувь нэмрийг оруулж буй компаниудын төлөөлөлтэй танилцсандаа таатай байна. 2016 оны сонгуулийн үр дүнд манай хотын удирдлагууд солигдож, улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Та бүхэн мэдэж байгаа байх сүүлийн 2 жилд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас барьж буй бодлогын дагуу хамгийн түрүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө бид ажиллаж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтыг зөв салбарт хийж, ажлын байрыг нэмэгдүүлэх талд анхаарах ёстой юм. Хоёр улсын Засгийн газрын хоёр дахь зээлийн асуудал маш үр дүнтэй явж байгаа гэдгийг онцлон хэлье. Түүнчлэн танай улстай ногоон байгууламж талд хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд цаашид олон салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээсэн юм.

Австрийн Эдийн засгийн танхимын Хятад дахь төлөөлөгч буюу Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны худалдааны консул Мартин Глатз Монгол-Австрийн худалдаа бизнесийн талаар санал бодлоо хуваалцаж Монгол Улстай хамтран ажиллаж туршлага нэвтрүүлэх боломжууд бий гэдгийг онцлов.

Түүнчлэн энэ удаад Монголд ирсэн компанийн төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа. AME international компанийн ерөнхий менежер Ekkehart Stremitzer “Манай компани нь эрүүл мэндийн салбарт олон улсын түвшинд 20 жилийн туршлагатай. Бид эмнэлгийн төслүүдийн чиглэлээр ноу-хау болон мэргэшлийг багтаасан цогц шийдлийг санал болгодог. Танай улсын эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэв. Hulla and Human Dynamics компанийн төслийн удирдагч Rade Glomazic “Hulla and Human Dynamics нь Европийн холбоо болон Австрийн засгийн газрын нэрийн өмнөөс тогтвортой төслүүдэд оролцож байсан амжилттай түүх бүхий зөвлөх компани. Австри улсын нийслэл Вена хотод төвтэй бөгөөд Брусель, Бельги, болон Софид байгаа салбарт чадварлаг 50 гаруй зөвлөхтэй. Дэлхийн 30 гаруй оронтой хамтарч ажиллаж байсан” хэмээн танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс