Их Британийн “British Petroleum” компани ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Арктикт газрын тос болон байгалийн хийн хайгуул хийх болсон байна. Энэхүү стратегийн нэгдлийн дагуу мэргэжлийн туршлага хуваалцаах аж. Гэрээний хүрээнд Роснефть компани “BP”-гийн хувьцааны таван хувийг өөрийн хувьцааны 9,5 хувиар солих юм байна. Энэ нь өнгөрсөн онд Мексикийн буланд их хэмжээний газрын тос алдаж, олон тэрбум ам.долларын хохирол амссанаас хойш “ВР” компанийн хийж буй хамгийн том хэлэлцээр болж байна.
Компаниуд нийт гурван бүст хайгуул хийх юм. Үүнд нийт 125 мянган хавтгай дөрвөлжин километрийг хамрах ЭПИЗ 1,2,3 багтаж байгаа аж.
Э.Очирт