Төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулганд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээлдэг билээ. Энэ удаад өнгөрсөн тавдугаар сарын үзүүлэлтийг мэдээллээ. 

1,3 сая төгрөгөөс дээш цалинтай 87 мянга 800 иргэн байна

Улсын хэмжээнд 39,4 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Үүнээс 10,9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа аж. 

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 566 700 иргэн Нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Эдгээрээс 44000 хүн 240 мянган төгрөг хүртэл цалинтай, 30000 иргэн 240-300 мянган төгрөгийн цалинтай, 21100 иргэн 1,3-1,5 сая төгрөгийн цалинтай, 66700 иргэн 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай гэсэн үзүүлэлт гарчээ. Үүнээс үзэхэд нийт 87800 иргэн 1,3 сая төгрөгөөс дээш цалин авдаг байна. Хамгийн өндөр цалинг уур уурхай, олборлолтын салбарын ажилчид авдаг бол хамгийн бага цалинг урлаг, үзвэрийн салбарын ажилчид авдаг байна. 

Оны эхний таван сард 11 мянган гэмт хэрэг гарчээ

Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, 4411 хүн гэмтэж, 407 хүн нас барсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан хохирол оны эхний таван сарын байдлаар 129,3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 38,9 тэрбум төгрөгт хүрчээ. 

Улсын төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Эдийн засаг, санхүүгийн тухайд улсын орлогоос давж зарлага гарсан, мөнгөний нийлүүлэлт өссөн, татварын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Эдийн засагт таатай нэг мэдээлэл бол татварын орлого нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал, татварын нийт орлого 2302 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 464,7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд орлогын албан татвар, НӨАТ, төлбөр хураамжийн орлого, нийгмийн даатгалын орлого зэрэг орлогууд бага зэрэг нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Оны эхний таван сарын байдлаар 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байна. 

Эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг валютын ханш тавдугаар сард ямар байгааг доорх мэдээллээр хүргэе. Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш 2413,6 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407,1 төгрөгөөр суларчээ. Харин Монголбанкнаас нэрлэсэн юанийн ханш 350,38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43,1 төгрөгөөр суларсан байна. Урд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт ийм статистик үзүүлэлттэй байгаа бол рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн ханш 42,3 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11,7 төгрөгөөр суларсан байна.

"Болор дуран"-аар шалгав.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЗОЧИН 2017-06-13 66.181.160.21

ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДСЭН ГЭДЭГ НЬ МИНИЙ ХАЛААСНААС АРАЙ ИХИЙГ АВСАН ГЭСЭН ҮГҮҮ

zochin 2017-06-13 112.72.8.142

gojigodoi tsaraitai durak ve dee yasan uur oligtoi amitan oldsongui yu ene n bas ih tom sanaatai nuhur biz tsaraigaar n shuud dugnechlee im sorry hahahaha

Зочин 2017-06-13 202.21.124.21

балиар амьтад

Зочин 2017-06-13 150.129.140.46

МАН-ыхан ЗҮТГЭНЭ Өөрсдөө БАЯЖИНА ЗОРИЛГО нь ТЭР Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал Морин Уяачдын төрд шургалсан алагчлал МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал Ахмад настан бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ

Кочин 2017-06-13 202.21.98.10

Эх сурвалж байхгүй мэдээлэл уншмааргүй байдаг яг үнэн үү Холбогдох байгууллагууд мэдээллийг өөрсдийн цахим хуудасд байршуулж байвал иймэрхүү байдлаар Төсвийн орлого буурч гэснээ татвар өссөн ч гэх шиг тэгээд ямар төрлийн төсвийн орлого буурсан юм бол тодорхой ойлгомжтой бичвэл\n

oio 2017-06-13 202.9.42.114

Mi Yo ongots hulugluud aimguud toirood baihad zarlaga usulgui yadag yum Yund ni gaihaad baigaa yum

Amar 2017-06-13 202.179.26.207

Босоо худалч Женко луйвардагч 2-ыг тойргийнхон нь УИХ-д сонгоогүй болохоор бид ч бас тэгэх хэрэгтэй

Irgen 2017-06-13 150.129.141.1

Amand ni heregletsen damsk chiheed hiichihmeer hogiin tsaraitai lalar be Yag MAH-н ОРК шүү

Пилдоо 2017-06-13 119.40.100.222

Би л лав М Энхболдын мэдлэг боловсролыг Баттулгынхаас дээгүүр гэж огтхон ч бодохгүй тэгж ч үнэлэхгүй байгаа тэр коммунизмийн үеийн нэг сургууль аятай юм төгссөн капитализмийг муулж социализм сайхан гэж л номлодог байлаа шүүдээ тэр л номлолоор явсан хүн Энхболд бол харин ямагт бэлэн юман дээр тарвалзаж өссөн ба тэгж л насаа барж яваа ба Баттулга хар бор амьдралаас гарсан хүн шүү Энхболдын хөрөнгийн [Хориотой Үг] нь л гэхэд 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ бусад хувьцаа хөрөнгө газар нь 20 тэрбум төгрөг юм билээ яаж ингэж төрөөс тэрбумтан болсон арга нь тов тодорхой шүүдээ таминь ээ Баттулга өөрийн хүч хөдөлмөрөөр баядаг бүтээсэн хүндээ

haha 2017-06-13 103.229.122.105

enkhboldoo demjeed tatvaraaraa aluulaarai

z**l 2017-06-13 103.229.122.105

MAN garaad tatvar nemegdeed hadgalamjaas hulgai hiigeed heden darga nar benzinii mongoo yadarsn ard irgedeesee avdg boljee

Зочин 2017-06-13 66.181.181.139

Саяын төсвийн тодотгол дандаа өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх үр ашиггүй худалдан авалтууд яам бүр дээр нэмсэн байна Ингэж МАН иддэг Аж ахуйн нэгжүүд татвараа нэмүүлж татварын өрөнд ордог АН илтодын хууль гаргаж манийгаа өршөөж өгөх юм даа

Сайхан худлаа залж байна 2017-06-13 202.21.100.210

Монголбанкны нэрлэсэн ам долларын ханш 2413 6 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 407 1 төгрөгөөр суларчээ Харин Монголбанкнаас нэрлэсэн юанийн ханш 350 38 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 43 1 төгрөгөөр суларсан байна Урд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт ийм статистик үзүүлэлттэй байгаа бол рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн ханш 42 3 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 7 төгрөгөөр суларсан байна Доллар 2820 юан 394 төгрөг хэзээч хүрч байгаагүй

Тэнэг дуугарснаас ухаантай жимий хөгшөөн 2017-06-13 112.72.6.158

[Хориотой Үг] дуугарснаас ухаантай жимий хөгшөөн Эдийн засгийн хэллэг мэддэггүй бол [Хориотой Үг] байж бай Суларна гэдэг чинь ханш унасан гэсэн үг Ноднин жилийн өдийд доллар 2000 жаахан гаран байсан гэсэн үг

зочин 2017-06-13 202.179.8.6

Татвар нэмчихээр орлого унах нь ойлгомжтой ш тээ Статистикийг урьдчилан тооцсоноос зөрсөн эсэхээр гаргадаг юм шүү дээ өнгөрсөн бороог ярьдаг стаистик хэрэггүй

Зочин 2017-06-13 103.26.195.105

MAN- YN TANSAGLAL KHETERSEN L DEE MUUSAYN DURAKUUD

пэлжид 2017-06-13 119.40.100.222

би л лав М Энхболдын боловсролыг Баттулгынхаас дээгүүр гэж огт бодохгзй тэгж үнэлэхгүй байна

Ганбаа6 2017-06-13 71.218.137.149

Хужаагиййн үнэнч зарц боловсролгүй боловч мөнгөтөй Баттулгийг ерөнхийлөгч болгож дэлхийн шившиг болёоо Ураа Мөнгө бүхнээс хүчтэй Боловсролгүй гэхдээ юаньтай ерөнхийлөгчөө сонгоорой \n21 зууны анхны боловсролгүй ерөнхийлөгч Молиго ялна Онигоо онигоо