Төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулганд оролцож буй гадаадын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн байдлыг мэдээлдэг билээ. Энэ удаад өнгөрсөн тавдугаар сарын үзүүлэлтийг мэдээллээ. 

1,3 сая төгрөгөөс дээш цалинтай 87 мянга 800 иргэн байна

Улсын хэмжээнд 39,4 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ. Үүнээс 10,9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа аж. 

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 566 700 иргэн Нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Эдгээрээс 44000 хүн 240 мянган төгрөг хүртэл цалинтай, 30000 иргэн 240-300 мянган төгрөгийн цалинтай, 21100 иргэн 1,3-1,5 сая төгрөгийн цалинтай, 66700 иргэн 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай гэсэн үзүүлэлт гарчээ. Үүнээс үзэхэд нийт 87800 иргэн 1,3 сая төгрөгөөс дээш цалин авдаг байна. Хамгийн өндөр цалинг уур уурхай, олборлолтын салбарын ажилчид авдаг бол хамгийн бага цалинг урлаг, үзвэрийн салбарын ажилчид авдаг байна. 

Оны эхний таван сард 11 мянган гэмт хэрэг гарчээ

Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, 4411 хүн гэмтэж, 407 хүн нас барсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан хохирол оны эхний таван сарын байдлаар 129,3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 38,9 тэрбум төгрөгт хүрчээ. 

Улсын төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

Эдийн засаг, санхүүгийн тухайд улсын орлогоос давж зарлага гарсан, мөнгөний нийлүүлэлт өссөн, татварын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Эдийн засагт таатай нэг мэдээлэл бол татварын орлого нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал, татварын нийт орлого 2302 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 464,7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд орлогын албан татвар, НӨАТ, төлбөр хураамжийн орлого, нийгмийн даатгалын орлого зэрэг орлогууд бага зэрэг нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Оны эхний таван сарын байдлаар 2666,6 тэрбум төгрөг орлого, тусламж орж ирсэн байна. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3079,1 тэрбум төгрөгт хүрчээ. Орлого буурч зарлагын өссөн дүнгээс хамаарч төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг сануулахад өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Харин жилийн дараа төсвийн алдагдал тал хувиар буурсан байна. 

Эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг валютын ханш тавдугаар сард ямар байгааг доорх мэдээллээр хүргэе. Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш 2413,6 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407,1 төгрөгөөр суларчээ. Харин Монголбанкнаас нэрлэсэн юанийн ханш 350,38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43,1 төгрөгөөр суларсан байна. Урд хөршийн үндэсний мөнгөн тэмдэгт ийм статистик үзүүлэлттэй байгаа бол рубльтэй харьцах Монголбанкны нэрлэсэн ханш 42,3 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11,7 төгрөгөөр суларсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж