О.Доржсүрэн: Найрамдал зуслан суурьшлын бүс болчихлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

О.Доржсүрэн: Найрамдал зуслан суурьшлын бүс болчихлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

О.Доржсүрэн: Найрамдал зуслан суурьшлын бүс болчихлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл өнөөдөр илэрхийлэв.

39 дэх зунтайгаа золгож байгаа ОУ-ын хүүхдийн Найрамдал зуслан зуны хоёр дахь ээлжээ хүлээн авч хүүхдүүдийн ‘хөлд дарагджээ’. Бусад хүүхдийн байгууллагуудын адилаар газраасаа ‘хумслуулж’ төсвөөс хасагдсан Найрамдал зуслангийн захирал О.Доржсүрэнтэй  ярилцлаа.


-Өнөөдөр Найрамдал зуслангийн сургалт хүмүүжлийн хөтөлбөрүүд нь бусдаас юугаараа давуу байна. Хуучны Найрамдал зуслангаас хэрхэн өөрчлөгдөв?

-Найрамдал олон улсын хүүхдийн зуслан 27 хөтөлбөрийг таван үндсэн багц болгон хэрэгжүүлдэг. Үүнд хүүхдүүдийг монгол ахуй соёл, өв уламжлалаа хадгалах мөн байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй болгох морьт аялал , майхантай аяллыг зохион байгуулдаг. Бас эцэг, эхчүүдийнхээ саналыг амрагч хүүхдүүдийнхээ  эрэлт хэрэгцээнд үндэслээд манайх ээлж болгондоо хөтөлбөрийн шинэчлэлтийг хийж явдаг. Тэр ч утгаараа Найрамдал зусланд хүүхдүүд ирж амрах их дуртай байдаг. Энэ жил нийтдээ 10 ээлж авахаас хоёрдугаар ээлжинд нийтдээ 630 гаруй хүүхэд амарч байна.

Хүүхдүүдийн хүлээн авахаас өмнө урсгал засвар хийсэн үү. Аюулгүй байдлаа хэр сайн хангадаг вэ?

Тэгэлгүй яах вэ. Бид нарын нэн тэргүүнд тавих нэг зүйл гэвэл хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчин  байдаг. Дээр нь хүүхдийн сургалтын хөтөлбөртэй нийцэхүйц  чанарын шаардлага хангасан байх ёстой  гэсэн зарчим баримталдаг.  Үйл ажиллагаа эхлэхээс өмнө мэргэжлийн хяналтын байгууллага үзэж танилцаад зуслангийн үйл ажиллагааг нээхэд хангалттай гэсэн дүгнэлт өгсөн.  Бид   өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад багш ажилчид маань өөрсдийнхөө санал санаачилгаар бүтээлч аян өрнүүлээд үндсэндээ энэ зуныхаа бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Манай зуслангийн өвлийн байр камержуулалтаа шийдсэн. Харин  зуны байруудаа камержуулахад хөрөнгө мөнгөн дээрээ гацаад байна. Төсвөөс хасагдчихсан болохоор үйл ажиллагааны зардлаасаа илүү гарахгүй юм.

-Хэдэн онд яагаад төсвөөс хасагдчихсан юм бэ. Төрөөс татаасгүй байхын бэрхшээлтэй хэр нүүр тулгарч байна?

-Уг нь ОУ-ын хүүхдийн найрамдал зуслан. Монгол Улсдаа төдийгүй бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллага. Гэтэл жил гаруйн  өмнөөс эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор  улсын төсвөөс татаас авахаа зогсоогоод үйл ажиллагаагаа өөрсдийнхөө орлогоор санхүүжүүлж байгаа. Нэг ёсондоо аж ахуйн тооцоонд шилжсэн. Тэгэхдээ удирдлагын бүтэц зохион байгуулалт нь төрийн эрх мэдэлд хэвээ  байгаа. Ер нь бол төсвөөс гаргасан учир нь энэ үйл ажиллагааг илүү орчин үетэй нь хөл нийлүүлэх, дээрээс нь өнөөгийн өрсөлдөөний явцад үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс гаргасан юм уу гэж харж байгаа. Тэр үүднээсээ ч бид нар энэ олон жилийн түүхтэй байгууллагыг нэр хүндтэй авч явахын төлөө чамгүй хичээж ажиллаж байна. Тэгэхдээ бас хүндрэл бэрхшээлүүд байж л байна. Төр засаг ч гэлтгүй эцэг эхчүүд, төрийн бус байгууллагууд, бүх нийтээрээ хүүхдийн төлөө гэсэн байгууллагуудыг онцгой анхаарах ёстой юм байна. Хэдийгээр үйл ажиллагаагаа өөрсдийн хэрээр явуулж байгаач дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байгаа л даа.

-Тухайлбал?

-Энэ хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх байгууллагын гол чиг үүрэг нь багш сурагчдын сургалтын орчныг сайжруулах. Дээр нь нэн тэргүүнд тулгараад байгаа асуудал нь багш нарын чадамжийн асуудал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өндөр хөгжилтэй оронд юм уу эсвэл  ижил төстэй хүүхдийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад туршлага судлуулахаас авхуулаад өргөн цар хүрээг хамарсан туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Тэгж байж багш нар маань мэдлэг мэдээллээрээ өөрсдөө хүүхдүүдээ түүчээлэн явахгүй бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн асуудал ярихад бэрхшээл байна гэж үзэж байгаа.

-Хэдийгээр төсвөөс хасагдсан ч гэсэн тодорхой хэмжээний орлого олдог байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ  сайхан байгалийн тогтоцтой газар хүүхдүүдээ амраахад тодорхой хэмжээний хураамжийг авдаг. Тэр хэмжээгээрээ үйл ажиллагааныхаа урсгал зардлыг дээрээс нь энэ хөгжлийн хөтөлбөртөө тодорхой хувийг нь оруулаад явдаг. Гагцхүү тэр орлого  ашгийн төлөө бус байдаг учраас ашигтай ажиллах асуудал дээр төдийлөн нэмэр тус болдоггүй.

-Танай бас нэг бэрхшээл нь ойр орчмын айлууд байдаг гэсэн. Ерөөсөө гэр хорооллоос ялгарах зүйлгүй болжээ?

-Шулуухан хэлэхэд нийгмийн шилжилтийн үед  хамгийн их нэрвэгдсэн ,  хамгийн их хохирсон нь хүүхдийн байгууллага байдаг. Үүн дотор нь газрын асуудал. Сургууль цэцэрлэгийн тоглоомын талбай булаачихлаа гээд зөндөө асуудлууд үүсдэг. Үүний нэг жишээ, нь манай Найрамдал зуслангийн бүсийн асуудал. Зусланг тойроод суурьшлын бүс болоод зогсохгүй айлуудтай хаяа нийлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хирээрээ хүүхдүүдийн аюулгүй орчин алдагдах аюулд хүрч байна. Харамсалтай нь, бид нараас шалтгаалахгүйгээр үүсэх гадны хүчин зүйлүүд ихсэж байгаа учраас холбогдох байгууллагуудад нь хүсэлтээ явуулж байгаа. Яагаад гэвэл нэгэнт байр байшингуудаа барьчихсан айлуудыг яалтай билээ. Харин нэмээд энэ хүүхдүүдийнхээ багахан газраас нь дахиж битгий хумслаачээ. Хүүхдүүд чинь үеийнхэнтэйгээ тааваараа байгалийн сайхныг мэдрээд өөрсдийгөө хөгжүүлж байвал томчууд бид нар Монгол улсынхаа ирээдүйд зөв сайхан иргэн хүнийг төлөвшүүлэхэд нэг хувь нэмэр оруулж байгаа  хэрэг гэдгийг ойлгуулах нь чухал байна.

-Найрамдал зусланд амрахыг хүсдэг ч амрах бололцоогүй хүүхдүүд рүү чиглэсэн 1000 хүүхдийн баярын арга хэмжээгээ хэзээнээс сэргээх вэ

-Найрамдал зуслангийн жил болгоны зургаан сарын нэгэнд ‘1000 хүүхдийн баяр’ хийдэг уламжлалтай . Гэсэн ч  сүүлийн хоёр гурван жил төсөв мөнгө болоод төлөвлөлт байхгүйгээс болоод тасалдчихсан байсныг г 40 жилийнхээ ойгоор дахин сэргээж хийхээр болсон. 1000 хүүхдийн баярт  хараа хяналтгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  мөн 21 аймгаасаа хамруулахыг зорьж байна .

-1500 хүний суудалтай усан спортын төвийн барилгын ажил урагшилж байна уу.

Концессын гэрээгээр ирэх онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн усан спорт төвийн барилгын ажил өнөөдрийн байдлаар суурь цутгалтын шатандаа явж байна. Эдийн засгийн хямралаас үүдэж барилгын ажил зогсонги байдалд орох эрсдэл байгаа ч ирэх жилдээ багтааж ашиглалтанд оруулахаар хичээж байгаа. Учир нь усан спорт төв ашиглалтанд орчихвол амрагч хүүхдүүд болон усан спортоор хичээллэгчдэд стандартын орчинд дасгал сургуулилт хийх боломж бүрдэнэ . Мөн улс болон бүсийн тэмцээн уралдаан ч зохион байгуулж болох юм.

Л.ХАЛИУ

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

"Болор дуран"-аар шалгав.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-06-13 202.9.42.45

nairamdal udirdlaguud n oorchlogdood ergen toiron ailuud n suurishaad tosgon shig tsaashid orshin togtnoh ugui n ehel eedreetei de \n

Зочин 2017-06-13

\nzov l zuil yarisan bn sh dee zaluu humuus bid nar bie bienee demjih estoi

zochin 2017-06-13 59.151.197.223

sn ywaa 1ndee bitii ataarhjiildaa manaihn ingeel hugjduggvi bh

Зочин 2017-06-13 202.179.26.214

amjilt husii oortoo itgeltei bj sain ajildag ym shuu

Зочин 2017-06-13 59.153.87.11

Баянзүрх дүүргийн МАН-ы ажилтан хийгээд явж байсан залуу мөн шиг байх юм

зочин 2017-06-13 103.229.123.39

Түвшин гээд овоо захирал байсан яаасан бэ ажилаа мэддэг хүнийг нь дор нь зайлуулах юмаа яаж хөгжих юм бэ

Адар 2017-06-13 183.177.100.2

Түвшинг АН-ынхан өөрчилсөн тэгээд ч худалдагдсан Энэ хүн сайн ажиллавал өмнө юу хийж байсан нь ямар хамаа байна

Zochin 2017-06-13 203.91.115.44

Yu ch medku baij oorsdiinhoo zorgoor hudlaa yrih ymaa Bolioch ta nar

Зочин 2017-06-13 103.229.122.52

Муу нэртэй явсан хүн сайн хүмүүжүүлэгч болж хэзээ ч чаддаггүй гэж Сухомлинский хэлжээ

BOLD 2017-06-13 122.201.24.56

HUUHED NERTEI ZALUUCHUUD IH AMARDAG BOLSON DOO

ner 2017-06-13 103.194.176.101

uu yanaa en hun zahiral n yum uu sonin gar hardaj bna ene yaj huuheduudtei ajillah be harsaar baital gazriin naimaachin baina shdee sundui miiee 2 gar hul bna ineed hurchihlee huudiin amraltiin gazar darga iim hun bolohgyi huuheded hairtai arai oir hun bdag bsan chin yalaaa yanaa

зочин 2017-06-13 202.179.8.6

Одоо л мэдэж байгаа юм уу кккккк

Зочин 2017-06-13 202.179.26.214

neeree khuukhdiin gesen zuiluudee ustgaad duusaj bgaa doo gekhdee yamar ch bsan kheseg khunuus ajillaj l bgaa yum bn amjilt khusie

Зочин 2017-06-13 66.181.176.159

ENE MUU YOSTOI HOGIIN NOVSH BSAN DA

зочин 2017-06-13 202.179.25.55

Өдөө болтол юу хийж байсан юм