“Багахангай марафон-2017” амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

“Багахангай марафон-2017” амжилттай болж өндөрлөлөө

Английн Ажил олгогчдын нэгдсэн холбооноос явуулсан нэгэн судалгаанд тус улсын хөдөлмөрийн зах зээл дээр түр болон байнгын ажлын байрны тоо буурснаас болж ажил эрхлэлтийн түвшин муу байгаа гэсэн тооцоо гарчээ.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2017” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр боллоо. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Аврагч спорт хороо, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XXI зуун клуб, Акелес клуб, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, ЗХ-310, 032, 311,017, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, 7 дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцлоо.

Багахангай дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 18-49 насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Б.Нандинчимэг тэргүүн байр эзэлж, удаах байруудад 2-р хорооны ажилтан Э.Мөнхлхам, 1-р хорооны иргэн Г.Аварзэд нар орсон байна. Мөн насны эрэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Д.Эрдэнэбаяр тэргүүлж, 2-р хорооны иргэн Л.Мөнгөнсуурь, Хот тохижилтын албаны ажилтан Д.Лхагвадорж нар удаалсан байна.

Тэмцээний 50-аас дээш насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Ш.Гаамаа тэргүүлсэн байна. Удаах байруудад Хот тохижилтын албаны ажилтан П.Гаамаа, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа нар орсон бол мөн насны эрэгтэйчүүдийн төрөлд 2-р хорооны иргэн Ц.Чулуун-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, удаах байруудад Хот тохижилтын албаны ажилтан н.Батчулуун, Эрүүл мэндийн төвийн ажилтан Ч.Бат-Эрдэнэ нар шалгарчээ. “Шилдэг байгууллага”-аар Хот тохижилтын алба шалгарч Цом, мөнгөн шагналын эзэн болсон байна.

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж багийн нэгдсэн дүнгээр Өсвөр үед Б.Хадбаатар дасгалжуулагчтай Өмнөговь аймаг тэргүүн байр, Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг дэд байр, Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байр эзэлсэн байна. Харин насанд хүрэгчдийн төрөлд Цогтбаяр дасгалжуулагчтай Онцгой байдлын ерөнхий газар тэргүүлж, Ө.Отгонзаяа дасгалжуулагчтай Булган аймаг дэд, Х.Уянга дасгалжуулагчтай Алдар спорт хороо 3-р байр тус тус эзэлж, медаль, цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Байр эзэлсэн баг, тамирчид 

50 км, эмэгтэй / 20-с дээш нас /

  1. Д.Бадамхатан- Алдар спорт хороо
  2. Т.Ариунболд- Булган аймаг
  3. Б.Тунгалаг- Сүхбаатар дүүрэг

50 км, эрэгтэй / 20-с дээш нас /

  1. Г.Бат-Эрдэнэ-Булган аймаг
  2. Б.Сүрэнжав- Баянзүрх дүүрэг
  3. Т.Цолмон- Дорнод аймаг

5х10 км, Буухиа гүйлт /35-с дээш нас, эм/

  1. Булган аймаг
  2. Баянзүрх дүүрэг
  3. Онцгой байдлын ерөнхий газар

5х10 км, Буухиа гүйлт /35-с дээш нас, эр/

  1. Онцгой байдлын ерөнхий газар
  2. Баянзүрх дүүрэг
  3. Од клуб

10 км, эмэгтэй /18-с дээш нас/

  1. Б.Мөнхзаяа- Алдар спорт хороо
  2. Г.Хишигсайхан- Алдар спорт хороо
  3. Ч.Шинэцэцэг- Алдар спорт хороо

10 км, эрэгтэй /18-с дээш нас/

  1. Д.Гантулга-Хилчин спорт хороо
  2. Г.Гүррагчаа-Хууль сахиулахын их сургууль
  3. С.Төрбат- Алдар спорт хороо

Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2000м, охид /10-13 нас /

  1. Нарангэрэл-Өмнөговь аймаг
  2. Номин-Эрдэнэ-Баянгол дүүрэг
  3. Номин-Эрдэнэ-Булган аймаг

2000м, хөвгүүд /10-13 нас /

  1. Энхбаяр-Алдар спорт хороо
  2. Ууганбат-Төв аймаг
  3. Мөнх-Эрдэнэ-Булган аймаг

3000м, охид /14-15 нас /

  1. Б.Буяндэлгэр-Өмнөговь аймаг
  2. М.Номин-Булган аймаг
  3. О.Анхил-Төв аймаг

3000м, хөвгүүд /14-15 нас /

  1. О.Анар-Булган аймаг
  2. Б.Батзолбоот-Өмнөговь аймаг
  3. Х.Хүдэрчулуун-Өмнөговь аймаг

5000м, охид /16-17 нас /

  1. Ш.Энхнаран-Алдар спорт хороо
  2. Л.Бүжинлхам-Өмнөговь аймаг
  3. Барсмаа-Баянзүрх дүүрэг

5000м, хөвгүүд /16-17 нас /

  1. Ц.Цогжаргал-Алдар спорт хороо
  2. Н.Лувсаншарав-Өмнөговь аймаг
  3. Алдар спорт хорооны тамирчин С.Төрбат байрыг тус тус эзэллээ гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж