Ятгын эгшиг тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Ятгын эгшиг тасрахгүй

Сүхбаатарын талбайд маргааш 10.00 цагт Улаанбаатар хот дахь цэргийн хүрээнийхний парад болох аж.

Яруу, уянгалаг ятга хөгжмийн хатан хаан гэж нэрээ дуудуулах нь ямар ч гавьяа, өргөмжлөлөөс эрхэм алдар юм. Утсыг ус шиг зөөлөн, уул шиг хүчирхэг, уянга эгшиглэнт болгон чимээлж чадах түүний авьяас Ч.Мөнх-Эрдэнэ гэж эмэгтэйг “Ятгын хатан хаан” хэмээх хүндэтгэлд аваачиж чадсан.

Сонсоод итгэмээргүй мэдээ байдаг. Тийм хатуу явдал ятгачин Ч.Мөнх-Эрдэнэд тохиолдож, ходоодны хорт хавдрын хүндэрсэн шатны оноштойгоор эмчилгээнд оржээ. Хүнийг ялгалгүй, хэлэлгүй ирдэг ганц зүйл өвчин, түүнийг бие сэтгэлээр туулах зовлон байдаг. Ийм үед ах дүүс, төрөл төрөгсөд, хамт олон, өөрт нь сэтгэлийн хүч, хайр өгч чадна гэсэн хүмүүсээ хэн ч байсан түшдэг.

Хөгжмийн эгшгээр хорвоог уяраасан, хөгжмийн хэлээр Монголоо аргадсан Ч.Мөнх-Эрдэнэ хатагтайд олон түмэн бий. Түүнийг сонсдог, хайрладаг, хөгжмийн өндөр мэдрэмж, авьяасыг нь шүтдэг монголчууд, үзэгчид нь байгаа. Тэр өөрөө байдаг гэдэгт бат итгэж байгаа. Хөгжмийн хэлээр ярилцдаг энэ хайрыг одоо эзэнд нь харуулахыг үзэгч, сонсогч, хөгжмийн яруу эгшигт уяран бишрэгч хүн бүхэнд уриалмаар байна. Олны тус багаддаггүй. Их, бага хамаагүй эдгэрэх замд эм болно. Ятгын эгшиг тасрахгүй гэж гүнээ найдаж байна.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнийг БНСУ-д яаралтай мэс засалд оруулахаар гэр бүлийнхэн нь цаг алдалгүй арга хэмжээ авч байгаа бөгөөд эмчилгээний зардалд 100 мянган ам.доллар /240 сая төгрөг/ шаардлагатай болжээ.  

Эмчилгээний зардал бүрдүүлэхээр нээсэн ХААН банкны данс 5107037626.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж