Москвад 1000 орчим эсэргүүцэгчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Москвад 1000 орчим эсэргүүцэгчийг баривчилжээ

Баяр наадам үзэх тусгай зөвшөөрлийг өнгөрсөн баасан гаригт найман төрлөөр олгож эхэлсэн. Энэ жил 10330 машинд зөвшөөрөл олгох юм.

Зургадугаар сарын 12-ны өдөр хойд хөршид “Оросын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин шилдэг хүмүүст Төрийн шагнал гардуулж, Кремльд хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авлаа. Харин Москва болон Петербургийн гудамжуудад Путиныг эсэргүүцэгчид цагдаагийнхантай толхилцож байлаа.

Алексей Навальный тэргүүтэй Оросын сөрөг хүчнийхэн энэ өдөр эсэргүүцлийн жагсаал хийхээ эртнээс мэдэгдэж байсан. “Хариу шаардаж байна” уриатай эсэргүүцлийн жагсаалд оролцсон 1000 орчим хүнийг цагдаагийнхан саатууллаа.

Сөрөг хүчнийхэн жагсаалаа Сахаровын өргөн чөлөөнд хийхээр тоьлосон ч Москва хотын захиргаа зөвшөөрөл олгоогүй учраас өмнөх буюу зургадугаар сарын 11-ны орой Тверийн гудамжинд хийх болсон зар тараажээ. Зарыг сөрөг хүчний удирдагч Навальный өөрийн блогоор дамжуулан тараасан байна.

Москва хотын захиргааны зүгээс Тверийн гудамжинд жагсаал хийх нь хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг анхааруулжээ. Гэхдээ Москва хотын Бүс нутгийн аюулгүй байдал, авлигын эсрэг албаны дарга Владимир Черников “хэрэв жагсагчид ямар нэг уриа лоозон хэлж хашгирахгүй_ зурагт хуудас барихгүй тайван байх юм бол Тверийн гудамжинд баяр тэмдэглэж байгаа хүмүүстэй хамт зугаалж болно” гэсэн зөвшөөрлийг өгсөн ажээ.

Харин сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг жагсаал эхлэхээс өмнө гэрээс гарч явахад нь орцонд нь баривчилсан байна. Түүнийг Захиргааны зөрчлийг давтан үйлдсэн, хууль цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн баривчилсан бөгөөд энэ хоёр заалтаар яллах юм бол дор хаяж 30 хоног баривчлах юм. Мөн Навальныйгийн толгойлдог Авлигын эсрэг сангийн тэргүүн Роман Рубанов мөн баривчлагдсан байна.

Цагдаагийнхны тооцоогоор Москвагийн Тверийн гудамжинд өчигдөр 5000 орчим хүн цугласан байна. Цугласан хүмүүс “”Путин бол хулгайч” “Орос чөлөөтэй байх болно” “Хариу нэхэж байна” зэрэг уриаг хашгирч ОХУ-ын Төрийн дууллыг дуулж байжээ.

Цагдаагийнхан 700 орчим хүнийг саатуулсан гэж мэдээлж байгаа ч сөрөг хүчнийхний өөрсдийн мэдээгээр 1000 гаруй хүнийг баривчилжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж