Монгол Улс 63 орноос 62-т эрэмбэлэгдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол Улс 63 орноос 62-т эрэмбэлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Монгол Улс 63 орноос 62-т эрэмбэлэгдлээ

Дэлхийн газрын тосны төлөв байдал зэрэглээн дунд сүүмэн сүүмэн байна. Ираны цөмийн гөжүүдэл хар алтны дэлхийн зах зээлд шинэ нөхцөл байдал авчирч мэдэх нь

“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-ийн 2017 оны судалгаанд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор 62-т эрэмбэлэгдлээ.

Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо “Эдийн засгийн тамир тэнхээ”, “Засаглалын үр ашиг”, “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй хэдий ч энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар хойшилсон мэт харагдуулжээ.

Энэ жилийн тайланд “Монгол Улсын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэл улсууд нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн ихээр гарах болсон мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаагаас харахад төрийн тогтвортой байдал нь улс орны өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болох нь харагдаж байна” гэжээ.

Г.Түшиг

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 103.229.122.52

Ардчилсан намынхан ийм болгосон доо энэ улсыг

Зочин 2017-06-13 122.201.22.238

haha hamgiin suuld

Soongo 2017-06-13 68.196.220.150

he he 63-t orson baisan ch gaikhaad baikh zuil yu baina aa gadny baigullagyn sudalgaatai sudalgaagui odoo mongolchuud oorsdoo biden yamar amidarch baigaagaa meddeg bolson shuu mongol ail bolgonoos dor hayaj neg hun hogjiltei orond amidarch surch bolovsorch baina ted yum uzej nud tailj baina gekhdee tor zasgyn buyanaar bish shuu oorsdoo huviaraa hulgaigaar ch bolson garaad uls oron ard irgedee herhen aj toruuldegiig meddeg bolson tiim uchraas 26 jil bidneer togloson dur isgesen uls torchdoos zalkhaj baigaa

xaxa 2017-06-13 202.21.120.242

200 garui uls bdag oorsdiigoo muuhai haragduulah yun durtai yum be mongoloos dooguur orson uls orniihon neriig oruulchihaar mongol deeshleed bgaam shig haragdah geed bgaam blgui dee\n

ЗОЧИН 2017-06-13 183.81.169.59

ХЭН МОНГОЛ УЛСЫГ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН БЭ

onom 2017-06-13 116.68.148.98

Дэлхий дээр 214 улс байдаг Бусад нь яаасан юм бол

Зочин 2017-06-13 202.179.25.219

Авилгын индексээрээ ийм болох юм сан

Зочин 2017-06-13 182.160.3.4

Байдаг л байрандаа бна ш дээ Оор ямар байранд орох юм бэ нНэгдугээр Байр энэ тэр гэвэл Улам нудний булай л болно ш дээ

зочин 2017-06-13 66.181.182.68

Энд Элбэгдорж биш Энхболд хамаатай болов уу

Эба-гйин гавьяа 2017-06-13 202.21.116.2

“ Засаглалын үр ашиг” Элбэгдоржид дүн тавьсан байна

Зочин 2017-06-13 221.120.124.210

Дээгүүр давхисан байна ш дээ Бараг "алтадсан" мөнгөн медаль гэдэг шиг Зугээрээ зарим судалгаанд тэгж л байдаг юм \n

Зочин 2017-06-13 103.26.195.105

IIM YADARSAN UIMRAA YU KHIIHEE MEDEKHGUY ERGEJI BUTSSAN ZASAG TURTEY BAYKHAAR TEGELGUY YAKH YUM BE ERGUUTSEN MALNUUD