Шинэ Challenge-д Уугийтай нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Шинэ Challenge-д Уугийтай нэгдээрэй

Энэ сарын 8-нд Токиод болсон Олон улсын хамтын нийгэмлэгийн уулзалтаар Афганистанд тусламж үзүүлэхээр болжээ.

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдсан. Гэм буруутай эсэхийг нь шүүгчид хянан хэлэлцээд, Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан билээ. Шүүх хурлын дараа Х.Бат-Ундрал гэм буруугаа ухаарч, хар тамхины эсрэг өөрийнхөө уран бүтээлийг зориулах болно гэдгээ амлаж байсан юм.

Тэгвэл тэрээр амлалтандаа хүрч, нийгмийн сайн сайхны төлөө хар тамхины эсрэг ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ удаад #BlackChallenge аяныг эхлүүлжээ. Ийнхүү хар тамхины эсрэг тэмцэл Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундралаас эхэллээ. “Хар тамхины эсрэг чи юу хийж чадахаас чиний, миний, бидний тэмцэл эхэлнэ” гэж тэр хэлж байна. Харин энэхүү #ХарТамхиныЭсрэг энэхүү #BlackChallenge-дээ өөрийн хамтлагийн уран бүтээлчдийг уриалан дуудсан байна. Энэ тухайгаа өөрийн пэйж хуудсандаа “#ХарТамхиныЭсрэг энэхүү #BlackChallenge-дээ 20 жил хамтдаа уран бүтээлээ хийж буй жаргал зовлон, баяр гуниг, алдаа оноогоо хамтдаа туулсан, туулж буй, туулах #GUYS хамтлагийн Myagmar Mondoon, Lkhagva Dashsambuu, Tugsbayar Aleksandr гурван найзыгаа хар тамхины эсрэг хөдөлгөөнд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж, хар тамхины мансуурлын эсрэг тэмцэлд хүүхэд залуусаа уриалан нэгдэнэ үү хэмээн дуудаж байна” гэжээ.

Энэхүү #BlackChallenge-д хэрхэн нэгдэх вэ?
1. Биеийнхээ хүссэн газартаа #No гэж бичиж #ХарТамхиныЭсрэг нэгдэж байгаагаа илэрхийлэх!
2. Гар утсаараа #No гэж бичсэн хэсгээ оруулж зургаа дарах!
3. Дуртай #App-аараа хүсвэл үзэл бодлоо илэрхийлж үг үсэг, уриалга бичиж болно!
4. Хамгийн дотны 3 найзаа #BlackChallenge-д дуудах!

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж