Гадаадын иргэн АТМ-аар луйврын гүйлгээ хийж байгаад баригдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэн АТМ-аар луйврын гүйлгээ хийж байгаад баригдлаа

Олон тайлбар дагуулж буй шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч О.Алтангэрэлээс тодрууллаа.

Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны автомат мөнгөний машин /АТМ/-аас тавдугаар сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна. Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.  Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад тавдугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.

Иймд гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж