АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулав

Үндсэн хуулийн цэц бага суудлын хуралдаанаараа иргэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын гомдлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй байна.

Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. 

Энэ нь Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах зорилготой юм.

Эх сурвалж: АТГ

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 66.181.177.41

ЗОЛЖАРГАЛ ЖАВХЛАН БАТШУГАР НАРЫН БАЙДАЛ ЭВГҮЙЦЭХ ЮМ БАЙНА ДАА

Зочин 2017-06-13 202.21.103.62

УИХ-д оролцохгүй зүйл алга Хуулийн байгууллагын ажлыг шүүрч хэлмэгдүүлэлтийн ОНЦ БҮРЭН ЭРХТ КОМИСС шиг аашилж ажиллах юм Энэ 76 хууль боловсруулах Монгол улсын бодлого тодорхойлох хүмүүс шүү дээ УИХ-ын гишүүд малаас дор байна Хуулиар олгогдсон үүргээ л биелүүл дээ

иргэд 2017-06-13 66.181.182.74

Зөв УИХ-ын зарим гишүүд хуулиар олгогдоогүй ажил асуудалд хуруу хушуугаа дүрж сүр бадруулан цаг алдаж байхаар аль эрт ингээд хуулийнханд өгөөд хуулийн дагуу шалгуулсан бол хэн алиндаа хал балгүй хуулиа хэрэгжүүлэх байсан шүүдээ

Зочин 2017-06-13 66.181.165.17

AN ii Zoljargal MAN ii Javxlan MAXN ii Enxbayariin xuu xen bilee ene 3-g adil ontsogoos xarj adilxan shalgaarai ard tumen ta nariig xarj bgaa shuu oo neeree Batshugar biluu