АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулав

Үндсэн хуулийн цэц бага суудлын хуралдаанаараа иргэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын гомдлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй байна.

Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа. 

Энэ нь Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харьяалах зөрчлийг хянан шалгах зорилготой юм.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж