Алтанбулаг чөлөөт бүсэд одоогийн байдлаар 100 аж ахуйн нэгжид 223,2 га газрыг олгоод байгаа гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд 10 компани 24,5 га газар эзэмших зөвшөөрөл авчээ. Улсын төсвөөс 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цэвэр усны хангамжийн эх үүсвэрийг шийдэж, хилийн шалган нэвтрүүлэх байр, хяналтын тавцанг барьж байгуулжээ. Хувийн хэвшлийнхэн ч гар хумхин суугаагүй бөгөөд “Намир инвест” ХХК өөрийн хөрөнгөөр 150 тоннын даацтай авто пүү хийсэн нь ашиглалтад өгөхөд бэлэн болгосон байна. Энэ онд Алтанбулаг чөлөөт бүсийнхэн Энэтхэг, Герман зэрэг улсын элчин сайдын яамдад хамтран ажиллах санал тавиад байгаа гэнэ. Тус чөлөөт бүсийн хувьд газар зохион байгууллатыг цэгцлэх, Дотоодын цэргийн хамгаалалтын асуудлыг өөрчлөх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үерийн далан суваг барих, усан хангамжийг сайжруулах, 13,8 км автозам тавих зэрэг олон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Д.Цээнэ