Дэд хурандаа Маттью Кентийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Дэд хурандаа Маттью Кентийг хүлээн авч уулзлаа

АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Цэгмидийн халиун түрүүлжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Маттью Кентийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд бригадын генерал Т.Бадрал дэд хурандаа Кентэд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн арми, Аляскийн үндэсний гварди хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсад ердөө хоёр жилийн хугацаанд ажилласан боловч жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлж, бүсийн хэмжээнд, тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт Өмнөд бүсийн төвийн зургаан аймгийг оролцуулан зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасныг мөн сайшаалаа.

Харин дэд хурандаа Кент хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор таван жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг ОБЕГ, АНУ-ын Батлан хамгаалахын атташегийн газартай хамтран боловсруулах саналыг тавьсан юм.

Уулзалтын төгсгөлд бригадын генерал Т.Бадрал Атташе Кентийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж “Онцгой байдлын албаны 1 дүгээр зэргийн тэмдэг”-ээр шагнаснаа гардуулан өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж